Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 16:21 - Ариун Библи 2004

21 Тийм учраас үзэгтүн, Би тэдэнд мэдүүлнэ. Энэ удаа Би тэдэнд Өөрийн хүч, Өөрийн чадлыг мэдүүлнэ. Миний нэр бол ЭЗЭН болохыг тэд мэдэх болно.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

21 Тиймээс үзэгтүн, Би тэдэнд мэдүүлнэ. Энэ удаа Би тэдэнд хүч, чадалаа мэдүүлнэ. Миний нэр ЭЗЭН гэдгийг тэд мэдэх болно.

Onani mutuwo Koperani




Иеремиа 16:21
13 Mawu Ofanana  

Ингэснээр тэд ЭЗЭН гэдэг нэртэй Та л ганцаараа Бүх дэлхийн Хамгийн Дээд Нэгэн гэдгийг мэдэх болтугай.


ЭЗЭН Өөрийгөө мэдүүлж, шүүлтийг гүйцэлдүүлжээ. Өөрийн гарын үйлдсэн үйлээр хорон муу хүн урхидуулжээ. Хиггаион, Села


Ийнхүү Би Фараоны зүрхийг хатууруулж, тэр тэдний хойноос хөөнө. Би Фараон болон түүний бүх цэргээр дамжуулан алдаршиж, египетчүүд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно гэв. Тэд тийнхүү хийв.


ЭЗЭН бол дайчин, Түүний нэр бол ЭЗЭН билээ.


Би Абрахам, Исаак, Иаковт Төгс хүчит Бурханаар илэрсэн. Харин ЭЗЭН гэдэг Өөрийнхөө нэрээр Би Өөрийгөө тэдэнд мэдүүлээгүй.


Учир нь Би бол чиний Бурхан ЭЗЭН, Израилийн Ариун Нэгэн бөгөөд чиний Аврагч мөн. Би чиний төлөө Египетийг золиослон, Куш ба Шебаг чиний оронд өгөв.


“Газар дэлхийг бүтээсэн ЭЗЭН, тогтоохын тулд түүнийг бүрэлдүүлсэн ЭЗЭН ингэж айлдаж байна. Түүний нэрийг ЭЗЭН гэдэг.


Тийнхүү Езекиел нь та нарт тэмдэг болно. Түүний үйлдсэн бүхний дагуу та нар ч үйлдэх болно. Энэ нь биелэхэд та нар Намайг Эзэн БУРХАН мөн гэдгийг мэдэх болно”».


Тэр өдөр амь мултарч ирсэн тэр хүнд чиний ам нээгдэж, чи ярин, цаашид хэлгүй байхгүй. Тийнхүү чи тэдэнд тэмдэг болж, тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно”.


Миний ард түмэн Израилийн гараар Би Едомоос өшөөгөө авах болно. Тийм учраас тэд Миний уурын дагуу, Миний хилэнгийн дагуу Едомд үйлдэх болно. Тийнхүү тэд Миний өшөө авалтыг мэдэх болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.


Алагдсан хүмүүс та нарын дунд унах бөгөөд та нар Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно.


Тэр Плеиадесыг, Орионыг бүтээж, гүн харанхуйг өглөөгөөр сольдог. Мөн өдрийг шөнө болгон харанхуйлуулж, далайн усыг дуудан газрын гадаргуу дээр асгадаг. Түүний нэр бол ЭЗЭН.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa