Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 16:13 - Ариун Библи 2004

13 Тиймээс Би та нарыг энэ нутгаас та нарын болон эцэг өвгөдийн чинь мэдээгүй нутаг уруу чулуудна. Тэнд та нар өөр бурхдад өдөр, шөнөгүй үйлчлэх болно. Учир нь Би та нарыг таалахгүй” гэж хэл.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

13 Тиймээс Би та нарыг энэ нутгаас та нарын бас эцэг өвгөдийн чинь ч мэдэхгүй нутаг уруу чулуудна. Тэнд та нар өөр бурхдад өдөр, шөнөгүй үйлчлэх болно. Учир нь Би та нарыг таалахгүй” гэж хэл.

Onani mutuwo Koperani




Иеремиа 16:13
21 Mawu Ofanana  

Тэгэхэд Вавилоны хаан тэднийг Хамат газрын Риблад цохин алжээ. Ийнхүү Иуда өөрийн газраас цөллөгт хөөгджээ.


Би чамд өгсөн Өө-рийн газар нутгаас чамайг зайлуулж, мөн Өөрийн нэр алдрын төлөө ариусгасан энэ өргөөг Би Өөрийн мэлмийнээс зайлуулж, Би үүнийг бүх ард түмнүүдийн дунд сургамж, жишээ болгоно.


Иймээс Би тэднийг дур зоргоор нь явуулахаар Зүрхнийх нь зөрүүдлэлд тушаасан.


Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна. “Харагтун, Би энэ цагт энэ нутгийн оршин суугчдыг хаяж байгаа бөгөөд тэднийг олуулахын тулд Би тэднийг зовооно”.


Өө, Израилийн найдвар аа, зовох үед түүнийг Аврагч аа, Та яагаад газар нутаг дахь харийн хүн мэт, эсвэл хоноглохоор майхнаа босгосон аялагч мэт байна вэ?


Тэгээд ЭЗЭН надад айлдахдаа Мосе, Самуел нар хүртэл Миний өмнө зогсож байсан ч Миний зүрх энэ хүмүүстэй хамт байхгүй. Тэднийг Миний оршихуйгаас зайлуулан, тэднийг явуул!


Тэгээд Би дайснуудаар чинь чиний мэдэхгүй нутагт авчруулна. Учир нь Миний уур хилэнд гал ноцоогдсон бөгөөд тэр нь чиний дээр шатах болно” гэв.


Хезекиагийн хүү Иудагийн хаан Манассегаас болж, Иерусалимд үйлдсэн зүйлсийнх нь төлөө газар дэлхийн бүх хаанчлалуудын дунд Би тэднийг айдсын зүйл болгоно.


Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна. “Гашуудлын гэрт битгий ор, гашуудахаар, эсвэл тэднийг тайтгаруулахаар бүү яв. Учир нь Би энэ ард түмнээс Өөрийн амар амгалан, хайр энэрэл, өршөөлөө буцааж авсан” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Мөн чи өөрөө ч Миний чамд өгсөн өвийг гээнэ. Би чамайг чиний мэддэггүй нутагт өөрийн чинь дайснуудад үйлчлүүлнэ. Учир нь чи Миний уур хилэнд үүрд шатах галыг ноцоов.


Би чамайг болон чамайг төрүүлсэн эхийг чинь чиний төрөөгүй өөр нутаг уруу чулуудах бөгөөд тэнд чи үхнэ.


Энэ хүн Кониа басамжлагдсан, эвдэрч бутарсан ваар уу? Эсвэл тэр хэний ч хүсдэггүй сав юм уу? Яагаад тэр болон түүний үр удам чулуудагдаж, өөрсдийн үл мэдэх газар нутаг уруу зайлуулагдав?


Тэд “Яагаад бидний Бурхан ЭЗЭН бидэнд энэ бүх зүйлийг үйлдсэн бэ?” гэж хэлэх үед нь чи тэдэнд “Та нар Намайг орхиж, өөрсдийн нутагтаа харийн бурхдад үйлчилсний адил та нар өөрсдийн бус нутагт харийнханд үйлчлэх болно” гэж хэлэгтүн.


Тэд өөрсдийн үйлдсэн жигшүүрээсээ болж ичсэн үү? Тэд харин ч огт ичсэнгүй. Тэд яаж улайхыг ч хүртэл мэдэхгүй байв. Тиймээс тэд унагсдын дунд унана. Би тэднийг шийтгэх үед тэд хаягдах болно” гэж ЭЗЭН айлдаж байна.


ЭЗЭН чамайг болон чиний дээрээ залах хааныг чиний болон өвөг дээдсийн чинь таньж мэдэхгүй улс үндэстэн уруу аваачна. Чи тэнд мод, чулуугаар хийсэн өөр бурхдад зарагдана.


ЭЗЭН бас уур хилэн, зэвүүцлээрээ тэднийг тэр газраас хуу татан өөр газар уруу тарааж шидсэн нь өнөөдрийнхтэй адил болжээ” гэж хэлэх болно.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa