Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 14:3 - Ариун Библи 2004

3 Тэдний ноёд зарц нараа усанд явуулав. Тэд нөөцлүүр уруу ирсэн боловч ямар ч ус олсонгүй. Тэд хоосон савтайгаа буцаж ирэв. Тэд ичгүүр, доромжлолд орж, толгойгоо бүтээцгээв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

3 Ноёд нь зарц нараа усанд явуулав. Нөөц сан дээр ирсэн боловч ус үл олдов. Хоосон савтайгаа тэд буцаж ирэв Ичгүүр, доромжлолд орж, толгойгоо тэд бүтээцгээв.

Onani mutuwo Koperani




Иеремиа 14:3
23 Mawu Ofanana  

Давид Чидун уул өөд өгсөхдөө, толгойгоо бүтээн, уйлан, хөл нүцгэн явав. Мөн түүнтэй хамт байсан хамаг ардууд толгойгоо бүтээж, уйлан явав.


Хаан нүүрээ бүтээн чанга дуугаар —Миний хүү Абсалом. Абсалом оо. Хүү минь. Хүү минь хэмээн орилон хашхирч байв.


Тэр нутагт бороо ороогүйгээс болж удалгүй өнөөх горхи хатаж ширгэжээ.


Хезекиаг бүү сонс. Ассирийн хаан ингэж өгүүлж байна. «Та нар надтай найрамдан, над уруу гарч ирэгтүн. Та нар өөрсдийн усан үзэм, инжрийн модны жимсийг идэж, нөөцлүүрийнхээ уснаас ууцгаа.


Тэгээд Мордехаи хааны дааман хаалга уруу буцав. Харин Хаман толгойгоо бүтээн гашуудаж, гэр уруугаа яарав.


Найдлага тавьж байсан учраас тэд ичицгээсэн бөгөөд тэнд очоод тэд улайцгаасан.


Намайг буруутгагчдыг ичгүүрээр хувцаслаж, Тэднийг өөрсдийнх нь шившгээр гадуур хувцасаар бүтээлгээч.


Миний амийг устгахаар хайгчдыг Хамтад нь ичгүүрт унагаж, дорд болгооч. Намайг шархлахад баярлагчдыг Ухрааж, шившиг болгооч.


Газар нутагт бороо ороогүй тул газар хагарчээ. Тариачид ичгүүр болж, толгойгоо бүтээцгээв.


Яагаад миний өвдөлт дуусашгүй, миний шарх эдгэршгүй байна вэ? Та миний хувьд үнэхээр итгэж болохгүй устай хуурамч горхи адил байх юм уу?


Учир нь Миний хүмүүс хоёр бузар мууг үйлдсэн билээ: Тэд өөрсдөдөө зориулан ус тогтоож чаддаггүй эвдэрхий нөөцлүүрүүдийг чулуу ухан хийхийн тулд амийн усны ундарга болох Намайг умартсан юм.


Эндээс ч бас чи гараа толгой дээрээ тавиад гарах болно. Учир нь ЭЗЭН чиний найддаг хүмүүсээс татгалзсан бөгөөд чи тэдний хамт өсөн дэвжихгүй гэв.


Харин ЭЗЭН хүчит нэгэн мэт надтай хамт байна. Тийм учраас намайг хавчигчид бүдэрч, дийлэхгүй. Тэд унаснаасаа болж мартагдашгүй үүрдийн гутамшгаар бүрмөсөн ичгүүрт унах болно.


Тиймээс аадар бороо саатаж, хаврын бороо ч орсонгүй. Гэлээ ч чи янхны духтай бөгөөд ичих нүүргүй болжээ.


Цангаснаас болж нялхсын хэл тагнайдаа наалдана. Багачууд талх гуйх боловч хэн ч хувааж өгөхгүй юм.


Эс тэгвэл Би түүнийг нүцгэлэн, анх мэндэлсэн өдрийнх шиг нь түүнийг ил гаргана. Би бас түүнийг цөл мэт, зэлүүд газар мэт болгон, цангааж алах болно.


Хээрийн зэрлэг араатнууд ч хүртэл Тан уруу тэмүүлж байна. Учир нь усны урсгалууд татарч, хээрийн бэлчээрүүдийг гал залгисан.


“Түүгээр ч барахгүй ургац хураах хүртэл гурван сар үлдээд байхад Би та нараас бороог татсан. Тэгээд Би нэг хот уруу бороог явуулж, нөгөө хот уруу бороог явуулаагүй. Нэг хэсэгт нь бороо орж байхад, бороо ороогүй хэсэг нь хатсан.


Тиймээс хоёр, гурван хот нь ус уухаар өөр хот уруу гэлдрэх болно. Гэвч та нар ханахгүй. Гэсэн ч та нар Над уруу буцаж ирээгүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Түмэн цэргийн ЭЗЭН болох Хаанд мөргөхөөр Иерусалимд ирдэггүй газар дэлхийн ямар ч гэр бүл дээр бороо хургүй байх болно.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa