Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 14:20 - Ариун Библи 2004

20 Өө, ЭЗЭН, бид өөрсдийнхөө хорон мууг, эцэг өвгөдийнхөө гэм бурууг мэднэ. Учир нь бид Таны эсрэг нүгэл үйлдсэн билээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

20 Аяа ЭЗЭН, бид гэм буруугаа, Эцэг өвгөдийнхөө хилэнцийг мэднэ. Учир нь бид Таны эсрэг нүгэл үйлдсэн билээ.

Onani mutuwo Koperani




Иеремиа 14:20
21 Mawu Ofanana  

Тэгэхэд Давид Натанд —Би ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдэв гэв. Натан Давидад —ЭЗЭН мөн чиний нүглийг зайлуулсан. Чи үхэхгүй.


Давид ард түмнээ тоолсны дараа сэтгэл нь шаналж, ЭЗЭНд —Би энэ хийсэн зүйлээрээ их нүгэл үйлдэв. Харин одоо ЭЗЭН минь, Өөрийнхөө зарцын нүглийг өршөөн хэлтрүүлээч. Би үнэхээр мунхаг хэрэг үйлдэв гэж залбирав.


Израилийн үр удмынхан өөрсдийгөө бүх харийнхнаас тусгаарлан, зогсож, өөрсдийн нүглийг болон өвөг дээдсийнхээ гэмийг наманчилав.


Тэрээр хүмүүст дуулж “Би нүгэл хийж, зөвийг үгүйсгэсэн бөгөөд энэ нь надад ханамжийг өгсөнгүй.


Би нүглээ Танд хүлээн хэлсэн бөгөөд Гэм нүглээ би нуугаагүй. “Би ЭЗЭНд алдаа зөрчлөө хүлээнэ” гэж би хэлэв. Тэгээд Та миний нүглийн бурууг уучилсан билээ. Села


Бидний гэм буруу бидний эсрэг гэрчлэвч, ЭЗЭН, Өөрийн нэрийн төлөө үйлдээч! Үнэхээр бид олон удаа итгэлээ орхисон бөгөөд бид Таны эсрэг нүгэл үйлдсэн билээ.


Гагцхүү ЭЗЭН Бурханыхаа эсрэг нүгэл үйлдэж, ногоон мод бүрийн дор харийнханд тааллаа өгч, чи Миний дуу хоолойг дагаагүй өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөр» гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Цөмөөрөө ичгүүр дотроо хэвтэцгээе. Доромжлол маань биднийг бүрхэг. Учир нь бид болон бидний эцэг өвгөд залуугаасаа авахуулан өнөөдрийг хүртэл ЭЗЭН Бурханыхаа эсрэг нүгэл үйлдсэн билээ. Бид өөрсдийн Бурхан ЭЗЭНий дуу хоолойг ч дагаагүй билээ.


Яагаад бид тайван сууж байна вэ? Цуглараад, бэхлэлт хотууд уруу явцгааж, тэнд сөнөцгөөе. Учир нь бид ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдсэн тул бидний Бурхан ЭЗЭН биднийг яллаж, бидэнд хортой ус уулгахаар өгчээ.


Хараач, ЭЗЭН. Учир нь би зовлон шаналал дотор байна. Миний сүнс ихэд зовж байна. Би маш их тэрслүү байснаас болж зүрх минь дотроо эргэн хөмрөв. Гудамжинд илд хяддаг. Гэр дотор ч үхэл мэт буюу.


Бид нүгэл үйлдэн, тэрсэлсэн бөгөөд Та уучлаагүй билээ.


Бидний эцэг өвгөд нүгэл үйлдсэн агаад тэд одоо байхгүй. Тэдний гэм бурууг үүрэгчид нь бид юм.


Харин одоо хүчирхэг мутраар Өөрийнхөө ард түмнийг Египетийн нутгаас хөтөлж гарган, Өөрийгөө өнөөдрийнх шиг нэр алдартай болгосон бидний Бурхан Эзэн минь, бид нүгэл үйлдэж, харгисаар амьдарсан.


Энэ нь газрын ногоог идэж дуусахад, тэр үед би хэллээ. —Эзэн БУРХАН өршөөн соёрх! Иаков нь жижиг учраас яаж зогсож чадах вэ?


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa