Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 13:21 - Ариун Библи 2004

21 Чи өөрөө тэднийг сургасан байтал Тэр чиний дээр чамайг захируулахаар урьдын нөхдийг тавивал чи юу гэх вэ? Хүүхдээ төрүүлж буй эмэгтэй шиг чи өвчинд баригдахгүй гэж үү?

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

21 Чи өөрөө тэднийг сургасан байтал Урьдын нөхдийг чинь Тэр чиний дээр Чамайг захируулахаар тавивал чи юу гэх вэ? Хүүхдээ төрүүлж буй эмэгтэй шиг өвчинд чи баригдахгүй гэж үү?

Onani mutuwo Koperani




Иеремиа 13:21
17 Mawu Ofanana  

Ингэхэд Ахаз Ассирийн хаан Тиклат-пилесерт элч нарыг илгээн, —Би таны зарц болон таны хүү билээ. Ирж, миний эсрэг босож буй Арамын хаан болон Израилийн хааны гараас намайг аварч өгөөч хэмээн уламжлуулав.


Алсаас ирэх сүйрэл ба шийтгэлийн өдөр та нар юу хийх юм бэ? Та нар хэн уруу тусламж гуйн зугтах вэ? Мөн өөрсдийнхөө алдрыг хаана орхих вэ?


Тэд айж түгшин, өвчин зовлон тэднийг барина. Тэд төрөх гэж буй эмэгтэй шиг тарчилна. Тэд балмагдан бие биеэ харж, царай нь дүрэлзэн шатна.


Үүнээс болж миний ууц бүхэлдээ өвдөн, төрөх эмэгтэйн өвдөлт мэт хүчтэй өвчинд баригдав. Би ичсэнээсээ болж сонсож чадсангүй, айснаасаа болж харж чадсангүй.


Хөлдөө тах хад, хоолойгоо цангахаас хамгаал. Гэвч чи “Найдвар алга! Учир нь би харийнхныг хайрласан бөгөөд тэдний хойноос би явах болно” гэжээ.


Хушинд үүрлэж, Ливанд амьдрагч чамайг хүүхдээ төрүүлэх гэж өвдөж буй эмэгтэйнх шиг хүчтэй өвтгөхөд чи яаж ёолох бол!”.


Асуугаад, эрэгтэй хүн хүүхэд төрүүлж чадах эсэхийг хар. Яагаад хүүхдээ төрүүлж буй эмэгтэй шиг эрэгтэй хүн бүр гараа бүсэлхий дээрээ тавьсан байхыг Би харж байна вэ? Яагаад бүх царайнууд нь цонхигор болов?


“Тэгээд үзэгтүн, Иудагийн хааны ордонд үлдсэн бүх эмэгтэйчүүд Вавилоны хааны цэргийн ахмадуудад аваачигдах гэж байна. Тэдгээр эмэгтэйчүүд «Чиний дотнын найзууд чамайг төөрөгдүүлж, дийлэв. Чиний хөл шаварт шигдсэн үед тэд чамаас эргэсэн билээ» гэцгээх болно.


Зэлүүд болсон чи юу хийх вэ? Чи хичнээн час улаанаар хувцаслан, алтан чимэглэлээр чимэн, нүдээ будаж томруулавч чи дэмий л өөрийгөө үзэсгэлэнтэй болгож байна. Амрагууд чинь чамайг жигшдэг. Тэд чиний амийг эрдэг.


Би төрөх гэж өвдөж буй эмэгтэйнх шиг хашхирах дууг, анхны хүүхдээ төрүүлж буй эмэгтэйнх шиг ёолох дууг, амьсгаа давчдаж буй Сионы охины дууг сонсов. Тэрээр гараа сунгаад, “Аа, би гаслантай яа! Учир нь би алуурчдын өмнө ухаан алдав” гэж хэлэв.


Кериот олзлогдож, бат цайзууд эзлэгдэж, тиймээс тэр өдөр Моабын хүчит эрчүүдийн зүрхнүүд хүүхдээ төрүүлэхээр өвдөж буй эмэгтэйн зүрхтэй адил болно.


Эш үзүүлэгчид хуурамчаар эш үзүүлж, тахилч нар өөрсдийн эрх мэдлээр удирддаг. Миний ард түмэн үүнд маш дуртай байх юм! Харин үүний төгсгөлд та нар яах юм бэ?


Бид энэ тухай мэдээг сонссон билээ. Бидний гар сул дорой байна. Бид зовлонд буюу хүүхэд төрүүлж буй эмэгтэйнх шиг өвчинд нэрвэгджээ.


Чамайг шархдуулагчийн гарт чи Бурхан биш, хүн атлаа өөрийг чинь алах алуурчны өмнө «Би бол Бурхан» хэмээн өгүүлсээр байх уу?


Харин энэ бүгд нь төрөх өвдөлтийн эхэн юм.


Хүмүүсийг “Амар тайван, аюулгүй байдал” гэж ярьж байх үед жирэмсэн эмэгтэйд төрөлтийн хүчтэй өвдөлт учрахын адил тэдэн дээр сүйрэл нь гэнэт ирэхэд, тэд зугтааж огт чадахгүй.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa