Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 13:20 - Ариун Библи 2004

20 Нүдээ өргөж, хойд зүгээс ирж байгаа хүмүүсийг хар. Чамд өгөгдсөн хонин сүрэг, сайхан хонинууд чинь хаана байна вэ?

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

20 Нүдээ өргөж, хойд зүгээс ирж байгаа хүмүүсийг хар. Чамд өгөгдсөн хонин сүрэг, сайхан хонинууд чинь хаана байна вэ?

Onani mutuwo Koperani




Иеремиа 13:20
14 Mawu Ofanana  

Түмэн олон нь хааны сүр хүч бол Цөөн ардууд нь ноёны мөхөс байдал юм.


Тэгтэл ЭЗЭН надад —Газар нутгийн бүх оршин суугчид дээр хойд зүгээс хор хөнөөл гарч ирнэ.


Учир нь харагтун, Би хойд зүгийн хаанчлалуудын бүх ургуудыг дуудаж байна гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Тэд ирж, Иерусалимын дааман хаалгануудын орох үүдэнд, мөн түүний хэрмийн харалдаа эргэн тойронд хийгээд Иудагийн бүх хотуудын харалдаа өөр өөрсдийн сэнтийгээ босгоно.


Мэдээний дуу! Үзэгтүн, Иудагийн хотуудыг балгас, цөөвөр чонын үүр болгохоор хойд зүгийн нутгаас гарах их үймээн болох тэр зүйл ирж байна.


Харин чи үүнийг сонсохгүй бол миний сэтгэл бардам зангийн өмнөөс нууцгайлан уйлна. ЭЗЭНий сүрэг олзлогдсон тул миний нүд гашуунаар уйлж, нулимс урсгана.


Тийм учраас Миний ард түмнийг хариулж байгаа хоньчдын тухайд Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. “Та нар Миний хонин сүргийг тарааж, хөөж зайлуулан, тэднийг халамжилсангүй. Үзэгтүн, Би та нарын үйлсийн бузар муугийн улмаас та нарыг шийтгэх гэж байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


ЭЗЭНий ширүүн уур хилэнгийн улмаас амар амгалан сүргүүд дуугуй болгогдоно.


ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, хойд зүгийн нутгаас хүмүүс ирж байгаа бөгөөд нэгэн агуу том үндэстэн газар дэлхийн алс хэсгүүдээс босож ирэх болно.


Үзэгтүн. Догшин, шаламгай үндэстэн болох халдеичуудыг Би босгож байна. Тэд өөрийн бус газрыг эзэгнэхээр дэлхийн энгээр жагсан урагшилдаг.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa