Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 13:13 - Ариун Библи 2004

13 чи тэдэнд “ЭЗЭН ингэж айлдаж байна. «Үзэгтүн, Би энэ газар нутгийн бүх оршин суугчдыг буюу Давидын сэнтийд суугч хаад, тахилч нар, эш үзүүлэгчид болон Иерусалимын бүх оршин суугчдыг согтуурлаар дүүргэнэ!

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

13 чи тэдэнд “ЭЗЭН ингэж айлдаж байна. «Үзэгтүн, Би энэ газар нутгийн бүх оршин суугчийг буюу Давидын сэнтийд суугч хаад, тахилч нар, эш үзүүлэгчид болон Иерусалимын бүх оршин суугчийг согтуурлаар дүүргэнэ!

Onani mutuwo Koperani




Иеремиа 13:13
14 Mawu Ofanana  

Та Өөрийн ард түмнийг хэцүү бэрхээр туулуулсан. Та бидэнд гуйвуулан дайвуулдаг дарсыг уулгасан.


Учир нь аяга ЭЗЭНий мутарт байгаа бөгөөд дарс ч хөөсөрч байна. Тэр нь сайн хутгагдсан бөгөөд Тэрээр түүний дотроос асгадаг. Үнэхээр дэлхийн бүх хорон муу хүн түүний шавхрууг шавхан уух болой.


Саатагтун, хүлээгтүн. Өөрсдийгөө сохолж, хараагүй бол! Тэд дарснаас биш мөртлөө согтуу болж, архидаагүй мөртлөө гуйвж байна.


Чамайг дарлагчдыг Би өөрсдийнх нь махаар хооллоно. Тэд өөрсдийнхөө цусыг амтат дарс мэт ууж, согтоно. ЭЗЭН Би бол чиний Аврагч, чиний Чөлөөлөгч, Иаковын хүчит Нэгэн гэдгийг бүх махан бие мэдэх болно”.


Өөрөө босогтун. Өөрөө босогтун. Сэрэгтүн, Иерусалим аа. Чи ЭЗЭНий мутраас Түүний хилэнгийн аягыг уусан. Тэгэхдээ согтуурлын аяганаас шавхруу ч үлдээлгүй, ёроолд нь хүртэл уусан.


Тиймээс дарснаас өөр юманд согтсон, зовсон хүмүүс ээ, үүнийг сонсооч.


Би хилэгнэн ард түмнүүдийг гишгэн, уураараа тэднийг согтоон, тэдний шүүсийг газарт асгасан юм”.


Тийм учраас чи тэдэнд энэ үгийг хэлэх ёстой “Израилийн Бурхан, ЭЗЭН ингэж айлдаж байна «Домбо бүрийг дарсаар дүүргэх ёстой» хэмээв”. Тэд чамд “Домбо бүрийг дарсаар дүүргэх ёстойг бид сайн мэдэхгүй юу?” гэхэд


“Чи тэдэнд «Израилийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. ”Та нарын дунд Миний илгээх илдний улмаас ууж, согтууран, бөөлжиж, унаад, дахин бүү бос”» гэж хэл.


Учир нь үзэгтүн, Миний нэрээр дуудагдах энэ газар Би гамшгийг авчирч эхэлсэн байтал та нар шийтгэлээс бүрмөсөн чөлөөлөгдөж чадна гэж үү? Та нар шийтгэлээс чөлөөлөгдөхгүй. Учир нь Би газар дэлхийн бүх оршин суугчдын эсрэг илдийг дуудаж байна” гэж түмэн цэргийн ЭЗЭН тунхаглаж байна» гэж хэлэгтүн.


“Би түүний ноёд, түүний мэргэд, түүний захирагчид, түүний удирдагчид болон хүчит эрсийг нь согтооно. Ингэснээр тэд мөнхийн нойроор нойрсож, сэрэхгүй” гэж түмэн цэргийн ЭЗЭН гэдэг Хаан тунхаглаж байна.


Бүх дэлхийг согтоон Вавилон нь ЭЗЭНий гарт алтан аяга байв. Үндэстнүүд түүний дарснаас уусан билээ. Тийм учраас үндэстнүүд галзуурцгааж байна.


Чи хүндэтгэлийн оронд доромжлолоор дүүрэх болно. Одоо чи өөрөө уун, өөрийн нүцгэн биеэ дэлгэгтүн. ЭЗЭНий баруун мутарт буй аяга чам уруу ирж, асар их гутамшиг чиний алдрын дээр буух болно.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa