Иеремиа 13:10 - Ариун Библи 200410 Миний үгсийг сонсохоос татгалздаг, өөрсдийн зүрхний гөжүүд зангаар алхдаг бөгөөд үйлчлэхээр болон бөхийн мөргөхөөр өөр бурхдын араас явсан энэ бузар муу хүмүүс яг энэ ямар ч хэрэггүй бүс шиг болог. Onani mutuwoАриун Библи 201310 Үгсийг минь сонсохоос татгалздаг, зүрхнийхээ гөжүүдлэлээр алхдаг бөгөөд өөр бурхдын араас үйлчлэхээр бас бөхийн мөргөхөөр явсан энэ хорон муу хүмүүс яг энэ ямар ч хэрэггүй бүс шиг болог. Onani mutuwo |
Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна. «Үзэгтүн, Би чамайг өөрт чинь болоод бүх найз нөхдөд чинь аймшиг болгох гэж байна. Чиний нүд харсаар байхад тэд дайснуудынхаа илдэнд унана. Ингээд Би бүх Иудаг Вавилоны хааны гарт тушаах бөгөөд тэрээр тэднийг цөлөгдөгсөд болгон Вавилон уруу аваачиж, тэднийг илдээр хядна.
Мөн Би та нарт эш үзүүлэгчид болох бүх зарц нараа дахин дахин илгээж, “Одоо хүн бүр өөрсдийн бузар муу замаасаа эргэж, өөрсдийн үйлсээ засаж, өөр бурхдад мөргөхөөр хойноос нь бүү яв. Тэгвэл, та нарт болон эцэг өвгөдөд чинь Миний өгсөн нутагт та нар амьдрах болно. Гэвч та нар чихээ тавьж, Намайг сонссонгүй.