Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 12:6 - Ариун Библи 2004

6 Учир нь чиний ах дүүс болон чиний эцгийн гэрийнхэн, тэд ч хүртэл чамд итгэлгүй хандаж, тэд ч хүртэл чиний араас чанга хашхирцгаасан. Хэдийгээр тэд чамд сайхан үгс хэлэх боловч тэдэнд бүү итгэ”.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

6 Учир нь ах дүүс чинь болон эцгийн гэрийнхэн чинь, Тэд ч хүртэл чамд итгэлгүй хандаж, Тэд ч хүртэл чиний араас чанга хашхирцгаасан. Хэдийгээр тэд чамд сайхан үгс хэлэх боловч тэдэнд бүү итгэ.”

Onani mutuwo Koperani




Иеремиа 12:6
25 Mawu Ofanana  

Ах дүүс минь горхи мэт, ширгэдэг горхинуудын цутгалан мэт итгэлгүйгээр үйлджээ.


Тэд бие биедээ худлыг хэлдэг. Тэд зусардагч уруулаараа хоёр зүрх гарган ярьдаг.


Бүх зусардагч уруул болон Сайрхан яригч хэлийг ЭЗЭН таслах болтугай.


Би ах дүүстээ харийн хүн болж, Эхийнхээ хөвгүүдэд ч гаднын хүн болсон.


Чи идсэн үмх хоолоо бөөлжиж гаргах болно. Найрсаг үгс чинь ч талаар өнгөрнө.


Тэр хүн нигүүлсэнгүй ярьсан ч түүнд бүү итгэ. Учир нь зүрхэнд нь долоон жигшүүрт зүйл байдаг.


Учир нь ЭЗЭН надад “Олон хоньчид нийлэн хашхирч, гуугалавч тэдний дуу чимээг үл хайхран, айхгүйгээр олзон дээрээ архирагч арслан, залуу арслан шиг түмэн цэргийн ЭЗЭН дайн хийхээр Сион уул болон толгодынх нь дээр бууж ирнэ.


Харин би нядлуулахаар хөтлөгдөн явж буй номхон хурга мэт байв. Тэд “Түүний нэрийг дахин дурсуулахгүйн тулд модыг үр жимстэй нь хамт устгаж, түүнийг амьдрагсдын нутгаас тасалъя” гэж миний эсрэг хуйвалдаан зохиосныг би мэдээгүй байлаа.


Тийм учраас “Бидний гарт үхэхгүйн тулд ЭЗЭНий нэрээр бүү эш үзүүл” гэж хэлэн чиний амийг эрж буй Анатотын хүмүүсийн талаар ЭЗЭН ингэж айлдаж байна.


Учир нь “Тал бүрд аймшиг байна! Илчилцгээе. Түүнийг илчилцгээе!” гэж олны шивэгнэлдэхийг би сонсов. Миний бүх итгэмжит найз нөхөд миний унахыг харж, “Тэр мэхлүүлж магадгүй, тэгвэл бид түүнийг дийлж, түүнээс өшөөгөө авна” гэдэг.


Би өөрийн ард түмнийг орхиж, тэднээс явахын тулд цөлд аянчдын хонох газар надад байсан ч болоосой! Учир нь тэд бүгд завхайрагчид, итгэл эвдэгч хүмүүсийн чуулган юм.


“Тэд өөрсдийн нум болох хэлээ тахийлгадаг. Худал болоод үнэн бус нь газар нутагт зонхилдог. Учир нь тэд бузар муугаас бузар муу уруу явдаг бөгөөд тэд Намайг мэддэггүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


“Хүн бүр хөршөөсөө болгоомжилж, ямар ч ах дүүд бүү итгэг. Учир нь ах дүү бүр зальтайгаар үйлдэж, хөрш бүр гүтгэгч мэт явдаг.


Хүн бүр хөршөө мэхэлж, үнэнийг ярьдаггүй бөгөөд хэлэндээ худал ярихыг тэд заасан билээ. Тэд гэм буруу үйлдэж өөрсдийгөө ядраадаг.


Ах нь дүүгээ, эцэг нь хүүгээ үхэлд тушаана. Хүүхдүүд нь эцэг эхийнхээ эсрэг босож, тэднийг үхэлд хүргэнэ.


Тэд Есүсийг барихаар завдаж байсан боловч ард олноос айв. Учир нь Есүс өөрсдийнх нь эсрэг сургаалт зүйрлэл айлдсаныг хүмүүс ойлгосон байв. Тиймээс тэд Есүсийг орхиж явлаа.


Есүсийн дүү нар нь хүртэл Түүнд итгээгүй байжээ.


Цугласан олон ч тэдний эсрэг босжээ. Тэргүүн захирагчид тэдний хувцсыг хүү татаад, саваагаар жанчихыг тушаалаа.


Гэвч Галлионыг Ахай нутгийн тэргүүн захирагч байхад нь иудейчүүд санаа нийлэн Паулын эсрэг босож түүнийг шүүхэд авчирч, —


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa