Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 12:2 - Ариун Библи 2004

2 Та тэднийг суулган тарьж, тэд мөн үндэслэжээ. Тэд ургаж, үр жимсийг ч хүртэл гаргажээ. Та тэдний уруулд ойр боловч тэдний бодол санаанаас хол.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

2 Та тэднийг суулган тарьж, тэд мөн үндэслэжээ. Тэд ургаж, үр жимс ч хүртэл гаргажээ. Та тэдний уруулд ойр боловч Тэдний цээж дотроос хол билээ.

Onani mutuwo Koperani




Иеремиа 12:2
15 Mawu Ofanana  

Хотоос хүмүүс ёолж, шархадсан хүмүүсийн сэтгэл хашхирч байна. Гэсэн ч Бурхан тэнэгүүдэд анхаарал тавьдаггүй.


Үндэслэж буй мунхгийг би харсан бөгөөд түүний орон гэрийг би шууд хараасан билээ.


Төрөлх хөрсөндөө ургаж буй саглагар мод шиг өөрийгөө сагсайлган ургуулдаг Хорон муу, харгис хүнийг би харсан билээ.


Эзэн “Энэ ард түмэн амаараа ойртон, уруулаараа Намайг хүндлэвч, зүрхээрээ Надаас хол байна. Тэд Намайг эмээн хүндлэхэд захирагчдын тушаалаар суралцжээ.


Баалд тахил өргөснөөр Намайг уурлуулахаар Израиль болон Иудагийн гэрүүдийн хийсэн бузар муугаас болж, чамайг суулган тарьсан, түмэн цэргийн ЭЗЭН чиний эсрэг бузар мууг тунхаглажээ.


Гэтэл энэ бүгдийг үл харгалзан түүний итгэл эвдэгч эгч Иуда бүх зүрхээрээ Над уруу буцаж ирсэнгүй, харин хуурамчаар ирэв” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Чи түүнд ингэж хэлэгтүн. «ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би Өөрийн барьж босгосноо нураах гэж байна, Өөрийн тарьж суулгаснаа тастан сугалах гэж байна. Тэр нь бүхий л нутаг юм” хэмээв.


Ард түмэн ирж байгаа мэт тэд чам уруу ирж, Миний ард түмэн мэт чиний өмнө сууж, чиний үгийг сонсох болно. Гэвч тэд түүнийг үйлдэхгүй. Учир нь тэд өөрсдийн амаар гаргасан тачаангуй хүслүүдээ үйлдэж, тэдний зүрх нь олз ашгийнхаа араас явдаг.


Орондоо гасалж байхдаа ч тэд зүрхнээсээ Над уруу хашхирдаггүй. Үр тариа, шинэ дарсны төлөө тэд өөрсдийгөө цуглуулж, Надаас эргэн холджээ.


Таны мэлмий бузар мууг зөвшөөрч чадахааргүй дэндүү ариун юм. Бузар харгис явдлыг Та таашаан харж чадахгүй билээ. Яагаад Та хар санаагаар үйлдэгчдийг таашаан харна вэ? Балмад этгээдүүд өөрсдөөс нь илүү зөв шударга ардыг залгиж байхад юунд Та анир чимээгүй байна вэ?


“Энэ ард түмэн Намайг амаараа хүндэлдэг. Гэвч тэдний зүрх Надаас алс хол байдаг.


Есүс тэдэнд —Хоёр нүүртэй та нарын тухайд Исаиа зөвөөр эш үзүүлсэн бөгөөд үүнийг ингэж бичсэн. “Энэ ард түмэн Намайг уруулаараа хүндэтгэдэг. Харин тэдний зүрх Надаас алс хол юм.


Тэд Бурханыг мэднэ гэж шууд хүлээн зөвшөөрдөг атлаа бузар, дуулгаваргүй бөгөөд алив сайн үйлд зохисгүй байн, үйлсээрээ үгүйсгэдэг.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa