Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 12:12 - Ариун Библи 2004

12 Цөл дэх бүх нүцгэн дов толгод дээр сүйтгэгчид ирцгээв. Учир нь ЭЗЭНий илд газар нутгийн нэг захаас нөгөөг хүртэл залгилж байна. Хэнд ч амар амгалан байсангүй.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

12 Цөл дэх бүх нүцгэн дов толгой дээр сүйтгэгчид ирцгээв. Учир нь ЭЗЭНий илд газар нутгийн нэг захаас Нөгөөг хүртэл залгиж байна. Хэнд ч амар амгалан байсангүй.

Onani mutuwo Koperani




Иеремиа 12:12
31 Mawu Ofanana  

ЭЗЭНий илд цусаар бялхсан байна. Илд нь хурга ямааны цусаар дүүрч, хуцын бөөрний өөхөнд цадав. Учир нь ЭЗЭН Бозрад тахилтай, Едомын газарт их аллагатай ажээ.


“Хилэнцтэнд амар амгалан байхгүй” гэж миний Бурхан айлдаж байна.


Тэд чамд «Бид хаашаа явах юм бэ?» гэх үед чи тэдэнд “ЭЗЭН ингэж айлдаж байна. «Үхэх нь үхэл уруу, илдэнд унах нь илд уруу, өлсөж үхэх нь өлсгөлөн уруу, олзлогдох нь олзлогдол уруу яв» хэмээв” гэж хэл.


Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна. “Гашуудлын гэрт битгий ор, гашуудахаар, эсвэл тэднийг тайтгаруулахаар бүү яв. Учир нь Би энэ ард түмнээс Өөрийн амар амгалан, хайр энэрэл, өршөөлөө буцааж авсан” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Энэ бүхэл нутаг эзгүйрэл болон айдас болж, эдгээр үндэстнүүд Вавилоны хаанд далан жил үйлчилнэ.


“Өөрийн нүдээ зэлүүд өндөрлөгүүд уруу чиглүүлэн хар даа. Чи хаана хүчирхийлүүлээгүй вэ? Цөлд сууж буй Араб шиг чи тэднийг хүлээн замын хажуугаар сууж, энэ нутгийг өөрийн завхайрал ба өөрийн бузар булайгаар бузартуулав.


Нүцгэн өндөрлөгүүд дээр дуу хоолой буюу Израилийн хөвгүүдийн гуйлт болон уйлах нь сонсогдож байна. Учир нь тэд замаасаа гажиж, ЭЗЭН Бурханаа мартсан юм.


“Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна. «Би аймшиг, айдсын дууг сонссон бөгөөд амар амгалан үгүй.


Тийм учраас ЭЗЭН ингэж айлдаж байна. «Хүн нэг бүр өөрийн ах дүү болон өөрийн хөршид эрх чөлөөг тунхаглах талаар та нар Намайг дагасангүй. Үзэгтүн, Би та нарт илд, тахал болон өлсгөлөнд эрх чөлөөг тунхаглаж байна. Би та нарыг газар дэлхийн бүх хаанчлалуудад аймшиг болгоно» гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Учир нь ЭЗЭН ингэж тунхаглаж байна. “Бүхэл газар нутаг хоосрох боловч Би бүрмөсөн устгахгүй.


Учир нь дайснуудаасаа өшөөгөө авах өшөө авалтын өдөр болох тэр өдөр түмэн цэргийн БУРХАН Эзэнийх билээ. Илд залгиж, цадаж, тэдний цусыг дүүртлээ ууна. Учир нь Евфрат мөрний дэргэдэх хойд зүгийн нутагт түмэн цэргийн БУРХАН Эзэний төлөө нядалгаа явагдана.


Өө, ЭЗЭНий илд ээ, чи хэр удаан дуугүй байхгүй байх юм бэ? Хуйндаа эргэн ор. Амарч, нам жим бай.


Моаб дахин магтагдахгүй. Хешбонд тэд түүний эсрэг гай гамшгийг сэдэв. «Нааш ирцгээ, түүнийг үндэстнээс тасалцгаая!» Галзуу хүмүүс ээ, та нар ч гэсэн дуугүй болгогдоно. Та нарын араас илд дагах болно.


Амар амгаланг хүлээсэн боловч ямар ч сайн зүйл ирсэнгүй. Эдгэрлийн үеийг хүлээсэн боловч үзэгтүн, аймшиг ирэв!


Сэтгэл минь амар амгалангаас хагацан, би жаргалыг мартав.


Эсвэл Би тэр улс дээр илдийг авчирч “Илд нь улсыг дайран өнгөрч, тэндээс хүн ба амьтныг таслаг” хэмээн айлдсан байх аваас,


Хүний хүү эш үзүүлэн “Эзэн БУРХАН Аммоны хөвгүүд болон тэдний доромжлолын тухай ийнхүү айлдаж байна” хэмээн өгүүл. “Илд, илд сугалагдсан, тэр нь аянга мэт байхын тулд, залгихын тулд аллагад зориулан өнгөлөгдсөн.


Би та нарын дотроос зөвт хүнийг, хорон муу хүнийг устгах учир Миний илд хуйнаасаа сугарч өмнөдөөс умард хүртэл бүх махан биеийн эсрэг явна.


Дахиад ЭЗЭНий үг надад ирж,


«Хүний хүү эш үзүүл. “ЭЗЭН ийнхүү айлдаж байна” гэж өгүүл. Илд, илд хурцлагдаж, өнгөлөгдсөн.


Гуравны нэгийг нь бүслэлтийн өдрүүд дуусах үед, хотын дунд галд шатаа. Тэгээд чи гуравны нэгийг нь авч, хотыг тойруулан түүнийг илдээр цавчиж, үлдсэн гуравны нэгийг салхинд хийсгэ. Би тэдний араас илдийг хуйнаас нь сугалах болно.


Нутаг чинь эзгүйрч, хотууд чинь балгас болоход та нарыг ч Би үндэстнүүдийн дунд тарааж, араас чинь илдийг сугалах болно.


Мөн тэд өөрсдийн дайснуудын өмнө олзлогдон явсан ч тэндээс Би илдэнд тушааж, тэр тэднийг хядах болно. Сайны төлөө бус, харин муугийн төлөө Би Өөрийн мэлмийгээ тэдний эсрэг чиглүүлнэ” гэж айлдав.


“Етиопчууд аа, та нар мөн Миний илдэнд алагдана”.


Би сумаа цусанд согтоож, сэлмэндээ мах үмхүүлнэ. Тэр нь алагдагсад ба олзлогдогсдын цус, дайсны удирдагчид байх болно”.


Өөр нэг улаан морь гарч ирэв. Түүнийг унасан нэгэнд дэлхийгээс энх тайвныг булаан авах эрх болон хүмүүс бие биеэ алахыг соёрхсон бөгөөд түүнд том илд өгсөн байв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa