Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 11:21 - Ариун Библи 2004

21 Тийм учраас “Бидний гарт үхэхгүйн тулд ЭЗЭНий нэрээр бүү эш үзүүл” гэж хэлэн чиний амийг эрж буй Анатотын хүмүүсийн талаар ЭЗЭН ингэж айлдаж байна.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

21 Тэгтэл “Бидний гарт үхэхгүйн тулд ЭЗЭНий нэрээр бүү эш үзүүл” гэж хэлэн амийг минь эрж буй Анатотын хүмүүсийн талаар ЭЗЭН ингэж айлдав.

Onani mutuwo Koperani




Иеремиа 11:21
22 Mawu Ofanana  

Тэд үзмэрчдэд “Бүү үзэгдэл үз” гэж, эш үзүүлэгчдэд “Аль нь зөв болохыг бидэнд эш үзүүлж болохгүй. Бидэнд тааламжтай үг, хуурамч эш үзүүллэгийг хэлэгтүн.


Бениамин нутгийн, Анатот дахь тахилч нарын нэг Хелкиагийн хүү Иеремиагийн үгс.


Тэд чиний эсрэг тулалдах боловч Би чамайг чөлөөлөхөөр чамтай хамт байгаа тул тэд чамайг дийлэхгүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Учир нь “Тал бүрд аймшиг байна! Илчилцгээе. Түүнийг илчилцгээе!” гэж олны шивэгнэлдэхийг би сонсов. Миний бүх итгэмжит найз нөхөд миний унахыг харж, “Тэр мэхлүүлж магадгүй, тэгвэл бид түүнийг дийлж, түүнээс өшөөгөө авна” гэдэг.


Бүх ард түмэн, тахилч нар болон эш үзүүлэгчдэд яриулахаар ЭЗЭНий тушаасан бүгдийг Иеремиа ярьж дуусг ахад, бүх ард түмэн түүнийг барьж аван, —Чи үхэх ёстой!


“Үзэгтүн, чиний авга ах Шаллумын хүү Ханамел чам уруу ирж байгаа бөгөөд «Анатот дахь миний талбайг өөртөө худалдан авагтун. Учир нь худалдан авах золилтын эрх нь чамд бий» гэж байна” гэсэн.


Би тэдний дайснуудын гарт болон тэдний амийг эрэгч хүмүүсийн гарт тушаана. Тэдний хүүрүүд тэнгэрийн шувуудын болон газрын араатан амьтдын идэш болно.


“Гэвч та нар Назир хүмүүст дарс уулгаж, эш үзүүлэгчид «Та нар эш үзүүлж болохгүй» гэж тушаасан.


Учир нь хүү нь эцэгтэйгээ тоомсоргүй харьцаж, охин нь эхийнхээ эсрэг, бэр нь хадам эхийнхээ эсрэг босдог. Хүний дайснууд нь өөрийнх нь гэрийн хүмүүс байдаг.


Ах нь дүүгээ, эцэг нь хүүгээ үхэлд тушаана. Хүүхдүүд нь эцэг эхийнхээ эсрэг босож, тэднийг үхэлд хүргэнэ.


Усан үзмийн тариаланчид боолуудыг нь бариад нэгийг нь зодож, нөгөөг нь алж, гурав дахийг нь чулуугаар цохив.


Бусад нь хааны боолуудыг барин авч, доромжлон гутаагаад алжээ.


Тэр —Үнэнээр Би та нарт хэлье. Нэг ч эш үзүүлэгч төрөлх хотдоо хүндлэгддэггүй.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa