Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 10:21 - Ариун Библи 2004

21 Учир нь хоньчид тэнэг болж, ЭЗЭНийг эрэлхийлсэнгүй. Тиймээс тэд өсөж дэвжээгүй бөгөөд бүх хонин сүрэг нь тарж бутарчээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

21 Учир нь хоньчид тэнэг болж, ЭЗЭНийг эрэлхийлсэнгүй. Тиймээс тэд өсөж дэвжээгүй бөгөөд бүх хонин сүрэг нь тарж бутарчээ.

Onani mutuwo Koperani




Иеремиа 10:21
18 Mawu Ofanana  

Хүн бүр тэнэг бөгөөд мэдлэггүй. Дархан бүр өөрийн шүтээнээрээ ичгүүр болгогддог. Учир нь түүний цутгамал хөргүүд хуурамч бөгөөд тэдэн дотор амьсгал үгүй.


Харин тэд хамтдаа тэнэг бөгөөд төөрөгдлийн ёс журамдаа мунхаг. Тэдний шүтээн бол мод.


Олон хоньчид Миний усан үзмийн талбайг сүйтгэж, Миний тариалангийн талбайг талхлав. Тэд Миний тааламжит талбайг эзгүй цөл болгов.


Тахилч нар «ЭЗЭН хаана байна вэ?» гэж хэлээгүй. Хууль гүйцэтгэгчид Намайг мэдсэнгүй. Удирдагчид бас Миний эсрэг нүгэл үйлдэж, эш үзүүлэгчид Баалаар эш үзүүлж, ашиг тусгүй зүйлсийн араас явсан.


ЭЗЭН ингэж айлдаж байна. «Энэ хүнийг үр хүүхэдгүй, өөрийн өдрүүддээ цэцэглэн дэвжихгүй хүн гэж бич. Учир нь Түүний удмын ямар ч хүн Давидын сэнтий дээр суун, Иудад дахин захиран, хөгжиж дэвшихгүй билээ» хэмээв”.


Тэдний тэмээнүүд дээрмийн зүйл, үй олон үхэр сүрэг нь олз болох бөгөөд булангуудыг огтолдог бүх хүмүүсийг Би бүх салхины зүгт тараана. Би тал бүрээс тэдний гай гамшгийг авчрах болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Эш үзүүлэгчид хуурамчаар эш үзүүлж, тахилч нар өөрсдийн эрх мэдлээр удирддаг. Миний ард түмэн үүнд маш дуртай байх юм! Харин үүний төгсгөлд та нар яах юм бэ?


Израиль бол арслангуудад хөөгдөж зайлуулагдсан, тарж бутарсан сүрэг юм. Түүнийг залгисан эхнийх нь Ассирийн хаан бөгөөд түүний ясыг хугалсан сүүлийнх нь Вавилоны хаан Небухаднезар юм.


Мэргэн хүмүүс ичгүүр болж, зүрх алдан, баригджээ. Үзэгтүн, тэд ЭЗЭНий үгийг эсэргүүцсэн бөгөөд тэд ямар янзын мэргэн ухаантай билээ?


Тараагдсан хонинуудынхаа дунд байхдаа хоньчин өөрийн сүрэгтээ санаа тавьдгийн адил, тийнхүү Би Өөрийн хонинуудын төлөө санаа тавьж, үүлтэй болон бүрэнхий өдрөөр тарсан хамаг газруудаас нь тэднийг аврах болно.


“Миний уур хоньчдын эсрэг дүрэлзэн, ухнуудыг Би шийтгэнэ. Учир нь түмэн цэргийн ЭЗЭН Өөрийн сүрэг болох Иудагийн гэрт зочлон, тэднийг тулаан дахь Өөрийн сүр жавхлант морь мэт болгоно.


“Илд ээ! Миний Хоньчны эсрэг, Миний нөхөр болох хүний эсрэг сэрэгтүн” гэж түмэн цэргийн ЭЗЭН тунхаглаж байна. “Хоньдыг нь тараан бутаргахын тулд Хоньчинг цохигтун. Би Өөрийн мутрыг нялх хүүхдүүдийн эсрэг эргүүлнэ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa