Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Гэтлэл 9:4 - Ариун Библи 2004

4 Харин ЭЗЭН Израилийн мал болон Египетийн малыг зааглаж, Израилийн хөвгүүдийн бүх малаас нэг нь ч үхэхгүй»” гэж хэл хэмээн айлдав.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

4 Харин ЭЗЭН, Израилийн мал болон Египетийн малыг зааглаж, Израилийн хөвгүүдийн бүх малаас нэг нь ч үхэхгүй» гэж айлдаж байна” гэж хэл гэв.

Onani mutuwo Koperani




Гэтлэл 9:4
10 Mawu Ofanana  

Гурван өдрийн турш тэд нэг нэгнийгээ харсангүй, хэн ч байрнаасаа боссонгүй. Харин Израилийн бүх хөвгүүдийн амьдарч байгаа газар гэрэлтэй байв.


Цус нь та нарын байгаа гэр дээр та нарын төлөө тэмдэг болно. Би Египет газрыг цохих үед цусыг хараад, та нарын дээгүүр өнгөрөх учир сүйрлийн ямар ч гамшиг та нар дээр буухгүй.


Илбэчид Фараонд —Энэ бол Бурханы хуруу гэж хэлжээ. Фараоны зүрх хатуурч, ЭЗЭНий айлдсанчлан тэр тэднийг сонссонгүй.


Харин тэр өдөр Би Өөрийн ард түмний байгаа Гошен газрыг тусгаарлан, тэнд ямар ч ялаан сүрэг байлгахгүй. Ингэснээр ЭЗЭН Би энэ газар нутагт байгаа гэдгийг чамд мэдүүлэх болно.


Зөвхөн Израилийн хөвгүүдийн амьдарч байсан Гошен газарт мөндөр орсонгүй.


ЭЗЭН цаг товлож, —Маргааш ЭЗЭН үүнийг энэ газарт үйлдэнэ гэж айлдав.


Дараагийн өдөр ЭЗЭН үүнийг үйлдсэнд, Египетийн бүх мал үхэв. Харин Израилийн хөвгүүдийн малаас нэг нь ч үхсэнгүй.


“Түүгээр ч барахгүй ургац хураах хүртэл гурван сар үлдээд байхад Би та нараас бороог татсан. Тэгээд Би нэг хот уруу бороог явуулж, нөгөө хот уруу бороог явуулаагүй. Нэг хэсэгт нь бороо орж байхад, бороо ороогүй хэсэг нь хатсан.


Тиймээс та нар зөв шударга ба хорон муугийн хоорондохыг, Бурханд үйлчилдэг нэгэн ба Түүнд үйлчилдэггүй нэгний хоорондохыг дахин ялгадаг болно.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa