Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Гэтлэл 9:23 - Ариун Библи 2004

23 Мосе таягаа тэнгэр өөд сунгахад, ЭЗЭН аянга, мөндрийг илгээсэн ба газарт гал цацрав. ЭЗЭН Египетийн нутагт мөндөр орууллаа.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

23 Мосе таягаа тэнгэр өөд сунгахад ЭЗЭН аянга мөндрийг илгээсэн ба газарт гал буув. ЭЗЭН, Египетийн нутагт мөндөр орууллаа.

Onani mutuwo Koperani




Гэтлэл 9:23
22 Mawu Ofanana  

ЭЗЭН Содом, Гоморра дээр хүхэр болон галыг тэнгэрээс буюу ЭЗЭНээс бороо мэт буулгажээ.


Шийтгэхийн тулд ч, Өөрийн ертөнцдөө зориулан, эсвэл хайр энэрлийн тулд Тэрээр үүнийг учруулдаг бөлгөө.


Тэр Өөрийн мөндрийг үйрмэг шиг цацдаг. Хэн Түүний жаврыг сөрөн зогсож чадах вэ?


Гал ба мөндөр, цас ба үүлс, Түүний үгийг гүйцэтгэдэг шуурга салхи,


ЭЗЭН бас тэнгэрт хүнгэнэж, Хамгийн Дээд Нэгэн Өөрийн дуу, мөндөр ба галтай нүүрсийг буулгасан юм.


ЭЗЭНий дуу хоолой усан дээгүүр байна. Алдрын Бурхан нүргэлдэг, ЭЗЭН их усан дээгүүр байна.


Таны аянгын дуу хуй салхин дунд байв. Цахилгаан гялбаанууд дэлхийг гэрэлтүүлсэн. Газар чичрэн хөдөлсөн.


Гурав дахь өдрийн өглөө уулыг өтгөн үүл бүрхэн, тэнгэр дуугарч, аянга цахилгаан цахилж, асар хүчтэй бүрээн дуу хүнгэнэсэнд хуаранд байсан бүх ард түмэн дагжин чичрэв.


Бүх ард түмэн тэнгэрийн дуу, аянгын гялбаа, бүрээн дуу, утаа багширсан уулыг харангуутаа айн дагжиж, холдон зогсоод,


Үзэгтүн, Египет үүссэн цагаасаа хойш өдий хүртэл үзээгүй хүчтэй мөндрийг Би маргааш яг энэ цагийн орчимд оруулна.


Тэнд үндэстэн үүссэнээс хойш байгаагүй аймшигт мөндөр Египетийн бүх нутагт оров. Мөндрийн голд үргэлжлүүлэн гал цахилж байлаа.


ЭЗЭН Өөрийн эрх мэдлийн дуу хоолойг сонсгож, догшин уур, түймэрдэгч галын дөл, ширүүн аадар бороо, мөндрийн дотор Өөрийн мутраа буулган үзүүлнэ.


Би тахал болон цусаар түүнд шийтгэлийг өгнө. Би түүний дээр болон түүний цэргүүд, түүнтэй хамт буй олон ард түмэн дээр мөндөр, гал, хүхэртэй аадар бороог асгах болно.


Тэд израильчуудын урд талд зугтаж, Бет-хороны замаар уруудаж байхад ЭЗЭН тэдний дээр тэнгэрээс том том мөндрийг Азека хүртэл буулгасан бөгөөд тэд үхэцгээв. Мөндөрт цохиулан үхэгсэд нь Израилийн хөвгүүдийн илдэнд алагдагсдаас их байлаа.


Цахилгаан гялбаж, дуу гарч, аянга бууж, газар асар хүчтэй хөдлөв. Хүнийг дэлхий дээр байх болсноос хойш болж байгаагүй тийм хүчтэй, тийм агуу газар хөдлөлт болов.


Нэг талант жинтэй асар том мөндрүүд хүмүүсийн дээр тэнгэрээс буухад мөндрийн гамшгаас болж хүмүүс Бурханыг доромжлов. Учир нь үүний гамшиг үлэмж агуу байлаа.


Эхнийх нь бүрээгээ таттал, цустай холилдсон мөндөр, гал бий болж дэлхий уруу хаягдав. Дэлхийн гуравны нэг нь шатаж, моддын гуравны нэг шатаж, бүх ногоон өвс шатлаа.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa