32 Гэвч Фараон энэ удаа ч мөн зүрхээ хатууруулан, ард түмнийг явуулсангүй.
32 Гэвч Фараон энэ удаа ч мөн зүрхээ хатууруулан ард түмнийг явуулсангүй.
ЭЗЭН Мосед —Чи Египетэд буцаж очоод, гарт чинь Миний өгсөн бүх гайхамшгийг Фараоны өмнө үйлд. Харин Би түүний зүрхийг хатуу болгох бөгөөд тэр ард түмнийг явуулахгүй.
Гэвч амар амгалан болсныг Фараон үзээд, зүрхээ хатууруулж, ЭЗЭНий айлдсанчлан тэднийг сонссонгүй.
ЭЗЭН Мосегийн хэлсэн ёсоор үйлдэж, бөөн ялааг Фараон болон түүний зарц нар, түүний ард түмнээс зайлуулж, нэгийг ч үлдээсэнгүй.
Фараон, Мосе Аарон нарыг дуудаж —Надаас болон миний ард түмнээс мэлхийг зайлуулаач гэж ЭЗЭНээс гуй. Би ард түмнийг явуулж, ЭЗЭНд тахил өргүүлье гэж хэлэв.
Фараон хүн илгээж, Израилийн малаас нэг нь ч үхээгүйг мэдэв. Гэвч Фараоны зүрх хатуурч, ард түмнийг явуулсангүй.
Өө, ЭЗЭН, Та яагаад биднийг Өөрийнхөө замаас төөрүүлэн, бидний зүрхийг хатууруулан, Танаас эмээхгүй болгосон юм бэ? Таны өв залгамжлалын овгууд болох Таны боолуудын төлөө эргээч.
Харин та өөрийн хатуу байдал, гэмшдэггүй зүрх сэтгэлээсээ болж уур хилэн ба Бурханы зөв шүүлтийн илчлэлтийн өдөр байх хилэгнэлийг өөр дээрээ хурааж байна.
Яагаад та нар египетчүүд болон Фараон сэтгэлээ хатууруулсны адил сэтгэлээ хатууруулна вэ? Бурхан тэдэнд хатуугаар хандахад тэд Израиль хүмүүсийг явуулсан бус уу?