25 Фараон, Мосе Аарон нарыг дуудан —Явж, энэ газарт өөрсдийн Бурханд тахил өргө гэж хэлэв.
25 Фараон, Мосе Аарон нарыг дуудан —Явж, энэ газарт Бурхандаа тахил өргө гэж хэлэв.
Мосе, Аарон нарыг Фараон яаралтай дуудан —Би та нарын Бурхан ЭЗЭН болон та нарын эсрэг нүгэл үйлдлээ.
Фараон Мосег дуудаж, —Яв, ЭЗЭНд үйлчил. Харин та нарын хонь ба үхэр сүрэг чинь үлдэг. Хүүхдүүд чинь ч та нартай хамт яваг гэж хэлэв.
Мосе, Аарон нарыг Фараонд буцаан авчирсанд, тэр тэдэнд —Явцгаа. Өөрсдийнхөө Бурхан ЭЗЭНд үйлчил. Хэн, хэн явах вэ? гэхэд,
Шөнө Фараон Мосе, Аарон нарыг дуудаж —Та нар болон Израилийн хөвгүүд босож, миний ард түмний дундаас зайл. Та нар хэлснээрээ явж, ЭЗЭНд үйлчил.
Фараон, Мосе Аарон нарыг дуудаж —Надаас болон миний ард түмнээс мэлхийг зайлуулаач гэж ЭЗЭНээс гуй. Би ард түмнийг явуулж, ЭЗЭНд тахил өргүүлье гэж хэлэв.
Мосе, Аарон нарыг дуудахаар Фараон хүн илгээж, тэдэнд —Энэ удаа би нүгэл үйлдлээ. ЭЗЭН бол зөв шударга. Би болон миний ард түмэн бузар муу билээ.
ЭЗЭНээс гуйгаач. Учир нь Бурханы аянга, мөндөр хангалттай их орлоо. Би та нарыг явуулна. Та нар цаашид энд үлдэхгүй гэж хэлэв.
Элэглэхээ одоо зогсогтун. Эс тэгвэл та нарын гинж чангарна. Учир нь бүх дэлхий дээрх тогтоогдсон сүйрлийг түмэн цэргийн Эзэн БУРХАНаас би сонсов.
Үзэгтүн, Иудей биш атлаа өөрсдийгөө Иудей хэмээн худал яригч Сатаны синагогийн хүмүүсийг Би ирүүлж, хөлийн чинь өмнө бөхийлгөж, Би чамайг хайрласан гэдгээ мэдүүлнэ.