Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Гэтлэл 8:19 - Ариун Библи 2004

19 Илбэчид Фараонд —Энэ бол Бурханы хуруу гэж хэлжээ. Фараоны зүрх хатуурч, ЭЗЭНий айлдсанчлан тэр тэднийг сонссонгүй.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

19 Илбэчид Фараонд —Энэ нь Бурханы хуруу байна гэж хэлжээ. Фараоны зүрх хатуурч, ЭЗЭНий айлдсанчлан тэр тэднийг сонссонгүй.

Onani mutuwo Koperani




Гэтлэл 8:19
18 Mawu Ofanana  

Тэгээд тэр нарийхан түрүүнүүд нь долоон сайхан түрүүгээ залгичихав. Би зүүдээ мэргэч, төлөгчдөд хэлсэн боловч түүнийг надад тайлж чадсан хүн нэг ч байсангүй гэж хэлэв.


Таны мутрын бүтээл болох Таны тэнгэрүүдийг, Таны цогцлоон байгуулсан сар, оддыг би тунгаан бодохдоо


Гурван өдрийн турш тэд нэг нэгнийгээ харсангүй, хэн ч байрнаасаа боссонгүй. Харин Израилийн бүх хөвгүүдийн амьдарч байгаа газар гэрэлтэй байв.


Фараоны зарц нар нь түүнд —Энэ хүн хэр удаан бидэнд урхи болох юм бэ? Хүмүүсийг нь явуулаач. Тэд өөрсдийн Бурхан ЭЗЭНдээ үйлчлэг. Египет сөнөсөн болохыг та ойлгохгүй байна гэж үү? гэв.


Харин Израилийн хөвгүүдийн хүн малынх нь ч эсрэг нохой хуцаж боргохгүй. Ингэснээр ЭЗЭН Египет ба Израилийн хооронд зааг тавьсныг та нар мэдэх болно”.


Гэсэн ч Фараоны зүрх хатуурч, ЭЗЭНий айлдсанчлан тэр тэднийг сонссонгүй.


Фараон та нарыг сонсохгүй үед Би Өөрийн мутрыг Египет дээр тавьж, агуу шийтгэлүүдээр дамжуулж, Өөрийн цэргүүд болох Өөрийн ард түмэн Израилийн хөвгүүдийг Египетийн нутгаас гаргана.


Би Өөрийн мутраа Египет дээр сунгаж, Израилийн хөвгүүдийг тэдний дундаас гаргахад египетчүүд Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно гэв.


Зөвхөн Израилийн хөвгүүдийн амьдарч байсан Гошен газарт мөндөр орсонгүй.


Харин ЭЗЭН Израилийн мал болон Египетийн малыг зааглаж, Израилийн хөвгүүдийн бүх малаас нэг нь ч үхэхгүй»” гэж хэл хэмээн айлдав.


Энэ нууц Даниелд шөнийн үзэгдэл дотор илчлэгджээ. Тэгээд Даниел тэнгэрийн Бурханыг магтав.


Харин хэрвээ Би Бурханы Сүнсээр чөтгөрүүдийг зайлуулдаг бол Бурханы хаанчлал та нарт ирчихээд байна.


Харин хэрвээ Би Бурханы хуруугаар чөтгөрүүдийг зайлуулдаг бол Бурханы хаанчлал та нарт ирчихээд байна.


Тэгтэл ахлах тахилч нар болон фарисайчууд зөвлөлдөж —Бид юу хийх вэ? Энэ хүн олон тэмдгийг үйлдэж байна.


Энэ хүмүүсийг бид одоо яах вэ? Тэдний үйлдсэн гайхамшигт тэмдэг нь Иерусалимд оршин суудаг бүхэнд нэгэнт тодорхой тул бид түүнийг үгүйсгэж чадахгүй.


Тэд —Хэрвээ та нар Израилийн Бурханы авдрыг буцаах бол юу ч үгүй хоосон буцааж болохгүй. Харин та нар Түүнд гэмийн тахилыг заавал өргөгтүн! Тэгвэл та нар эдгэрч, Бурханы мутар та нараас яагаад салахгүй байгааг та нар мэдэх болно гэв.


Тэр авдар нутгийнхаа замаар Бет-шемеш уруу явахыг харвал, Бурхан бидэнд энэ их гай зовлонг учруулсан гэсэн үг билээ. Харин хэрэв эс явбал биднийг цохисон нь Түүний мутар биш, энэ нь бидэнд санамсаргүй тохиолдов гэдгийг бид мэдэх болно гэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa