Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Гэтлэл 4:20 - Ариун Библи 2004

20 Ингээд Мосе эхнэр, хөвгүүдээ авч тэднийг илжиг унуулаад, Египет нутаг уруу буцан явав. Бурханы таягийг Мосе гартаа авлаа.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

20 Ингээд Мосе эхнэр хөвгүүдээ авч тэдэнд илжиг унуулаад, Египет нутаг уруу буцаж явав. Бурханы таягийг Мосе гартаа авлаа.

Onani mutuwo Koperani




Гэтлэл 4:20
10 Mawu Ofanana  

Чиний хувьд, чи таягаа өргөж, гараа далай дээгүүр сунган, түүнийг хуваа. Израилийн хөвгүүд далайн дундуур хуурай газраар нэвтэрнэ.


Тиймээс Мосе Иошуад —Өөрсдийнхөө төлөө эрчүүдийг сонгон авч, Амалекийн эсрэг байлдахаар яв. Маргааш би гартаа Бурханы таягийг бариад, толгодын орой дээр зогсоно гэв.


Тэр Мосед —Чиний хадам эцэг Иетро би чиний эхнэр, хоёр хүүтэй чинь хамт чам уруу ирж байна гэж мэдэгдэв.


Тэгээд тэр хүү төрүүлсэнд, Мосе түүнд Гершом гэдэг нэр өгөөд —Би хүний газарт харь хүн болсон юм гэж хэлэв.


Чи энэ таягийг гартаа барьж, үүгээр тэмдгүүдийг үйлдэнэ гэж айлдав.


ЭЗЭН түүнээс —Чиний гарт байгаа чинь юу вэ? гэж асуухад, тэр —Таяг гэж хариулсанд


Дараа нь Мосе гараа өргөөд, таягаараа хадыг хоёр удаа цохив. Ус арвин ихээр оргилон гарч, чуулган болон тэдний мал амьтад ууцгаав.


Энэ үгнээс болж Мосе зугтан, Мидианы нутагт харь хүн болон амьдарч байхдаа хоёр хүүгийн эцэг болжээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa