Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Гэтлэл 39:32 - Ариун Библи 2004

32 Ингэснээр хурлын майхны асрын бүх ажил дуусжээ. Израилийн хөвгүүд ЭЗЭНий Мосед тушаасан бүхний дагуу хийв. Тэд ийнхүү хийв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

32 Ингэснээр уулзалтын майхан асрын бүх ажил дуусжээ. Израилийн хөвгүүд Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор хийв. Тэд тийнхүү хийжээ.

Onani mutuwo Koperani




Гэтлэл 39:32
24 Mawu Ofanana  

Арван нэг дэх жилийн Бул сар буюу наймдугаар сард төлөвлөгөөний дагуу бүхий л хэсгүүд хийгдэж, өргөө баригдаж дуусав. Соломон үүнийг долоон жил барьжээ.


Хирам угаалгын сав, утгуур, хул аяга гэх мэтийг урлажээ. Соломон хааны төлөө ЭЗЭНий өргөөнд гүйцэтгэсэн бүх ажлыг Хирам дуусгажээ.


Давид —Дээрх зүйлс буюу энэ бүх загварыг надад бууж ирсэн ЭЗЭН Өөрийн мутраар бичин, надад мэдүүлж өгсөн юм гэв.


Израилийн хөвгүүд явж, Мосе, Аарон нарт ЭЗЭНий тушаасан ёсоор үйлдсэн билээ.


Чамд уулан дээр үзүүлсэн загварын дагуу тэднийг хийхийг анхаар.


Хурлын майхан, гэрчлэлийн авдар ба түүн дээрх өршөөлийн суудал, майхны бүх тавилга,


ЭЗЭНий Мосед тушаасны дагуу тэд үүнийг малгайн дээд талд холбохын тулд хөх уяаг уяв.


Тэд асрыг Мосед авчрав. Үүнд: майхан ба түүний бүх тоноглол болох гархинууд, дүнзнүүд, хөндлөвч модод, баганууд, углуургууд,


Тэгээд ЭЗЭН Мосед хандан, —


Тэгээд чи тэнд гэрчлэлийн авдрыг байрлуулж, авдрыг хөшгөөр далдал.


Тэд хурлын майханд орохдоо, мөн тахилын ширээнд ойртохдоо ЭЗЭНий Мосед тушаасны дагуу угаалга хийдэг байв.


Тэдний үүрэгт авдар, ширээ, дэнлүүний суурь, тахилын ширээ болон өөрсдийнх нь хэрэглэдэг ариун газрын хэрэгсэл, дэлгэц ба тэдгээрийн талаарх бүх үйлчлэлүүд багтаж байлаа.


Миний та нарт тушаасан бүгдийг сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно гэж айлдав.


Миний та нарт тушаасан болгоныг та нар дагаж мөрдөж, түүн дээр бүү нэм, бүү хас.


Түүний [бүх] гэрт Мосе итгэмжит байсны адил Тэр Өөрийг нь Томилсон Нэгэнд итгэмжит байсан юм.


Тэд тэнгэрлэг юмсын хуулбар ба сүүдэрт үйлчилдэг. Ингэхдээ Мосег асрыг босгож дуусгах гэж байхад нь түүнд хэрхэн сануулсанчлан үйлчилдэг. Учир нь Тэр “Чамд уулан дээр харуулсан загварын дагуу чи бүгдийг хийхийг анхаар” гэсэн юм.


Самуел —ЭЗЭНий дуу хоолойг дуулгавартай дагах нь ЭЗЭНд шатаалт тахил, өргөлүүдийг өргөж баярлуулахаас илүү бус уу? Харагтун, дуулгавартай дагах нь тахил өргөхөөс илүү, сонсож дагах нь хуцын өөхнөөс илүү.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa