Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Гэтлэл 34:12 - Ариун Библи 2004

12 Чи очиж буй газрынхаа оршин суугчидтай ямар ч гэрээ байгуулж болохгүй гэдгийг анхаар. Эс тэгвэл энэ нь та нарын дундах урхи болно.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

12 Чи очиж буй газрынхаа оршин суугчидтай ямар ч гэрээ байгуулж болохгүй гэдгийг анхаар. Эс тэгвэл энэ нь та нарын дундах урхи болно.

Onani mutuwo Koperani




Гэтлэл 34:12
15 Mawu Ofanana  

Эдгээр үндэстнүүдийн талаар ЭЗЭН Израилийн хөвгүүдэд хандан “Та нар тэдэнтэй, мөн тэд ч та нартай холбогдож болохгүй. Учир нь тэд та нарын зүрх сэтгэлийг өөрсдийнхөө бурхад уруу заавал хөтлөх болно” гэж сануулж байсан билээ. Гэсэн хэдий ч Соломон тэдгээр эмэгтэйчүүдийг тууштай хайрлаж байлаа.


Тэд өөрсдөдөө зориулан бүх өндөр толгод болон ногоон мод бүрийн доор багананууд ба ашерагийн шонгуудыг босгож,


Тэд эцэг өвгөдийнхөө Бурхан болох ЭЗЭНий өргөөг орхин, Ашерагийн модон шон болон шүтээнүүдэд үйлчлэв. Тэдний энэ гэм буруугийн улмаас Иуда болон Иерусалим дээр уур хилэн буун ирэв.


Өөрсдөд нь урхи болсон тэдний шүтээнүүдэд үйлчилсэн.


уг нутгийн бүх оршин суугчдыг өмнөөсөө хөөн зайлуулж, тэдний бүх сийлсэн чулуунуудыг, бүх цутгамал хөргүүдийг нь устган, тэдний бүх мөргөлийн өндөрлөгүүдийг нь нураах ёстой.


Эс тэгвэл тэд бурхаддаа үйлдсэн жигшүүрт бүхнээ та нарт зааж, дагуулан, та нараар ЭЗЭН Бурханд чинь нүгэл үйлдүүлэх болно шүү.


ЭЗЭН тэднийг та нарт тушаан өгнө. Та нар тэднийг миний та нарт тушаасан бүх тушаалын ёсоор болго.


Чиний Бурхан ЭЗЭНээс чамд тушаах бүх ард түмнүүдийг чи устгах ёстой. Тэднийг бүү өрөвдөн хар. Тэдний бурхдад бүү зарагд. Тэр чинь чамд урхи болно.


ЭЗЭН Бурхан чинь тэднийг чамд тушаах үед, чи тэднийг цохигтун. Тэгэхдээ тэднийг бүрмөсөн устгах ёстой. Чи тэдэнтэй ямар ч гэрээ байгуулж болохгүй. Тэдэнд ямар ч өршөөл үзүүлж болохгүй.


Та нар манай газар нутагт амьдардаг байж магадгүй. Тэгвэл бид та нартай хэрхэн хэлцэл хийх вэ? гэж израильчууд хивичүүдэд хэлэв.


Би та нарт «Би бол та нарын Бурхан ЭЗЭН мөн. Та нарын амьдарч байгаа нутгийн аморичуудын бурхдаас бүү эмээ. Харин та нар Намайг дагасангүй» гэж айлдсан” гэсэн.


Гидеон тэдгээрээр нэгэн ефод бүтээж, төрөлх хот Офрад тавив. Бүх израильчууд түүнийг шүтэн мөргөж, тэнд завхайрцгаав. Тэр нь Гидеон болон түүний гэрийнхэнд занга болжээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa