Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Гэтлэл 33:11 - Ариун Библи 2004

11 Ийнхүү хүн анд нөхөртэйгөө ярьж байгаа мэт, ЭЗЭН Мосетэй нүүр нүүрээрээ тулан ярьдаг байлаа. Мосе хуаран уруу буцах хүртэл түүний зарц залуу, Нуны хүү Иошуа майхнаас холддоггүй байв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

11 Ийнхүү хүн анд нөхөртэйгөө ярьж байгаа мэт ЭЗЭН, Мосетэй нүүр нүүрээрээ тулан ярьдаг байлаа. Мосег хуаран уруу буцах болгонд харин түүнд үйлчлэгч залуу, Нуны хүү Иошуа майхнаас холддоггүй байв.

Onani mutuwo Koperani




Гэтлэл 33:11
19 Mawu Ofanana  

Тэгээд Иаков тэр газрыг Пениел гэж нэрлээд, —Би Бурхантай нүүр нүүрээрээ уулзсан боловч, миний амь нас мэнд үлдсэн гэв.


Бидний Бурхан, Та энэ нутгийнхныг Өөрийн ард түмэн Израилийн өмнөөс хөөн зайлуулж, газар нутгийг нь Өөрийн анд найз Абрахамын үр удамд мөнхөд өгөөгүй юм гэж үү?


Хүн хөршийнхөө төлөө гуйдгийн адил, Хэн нэгэн миний төлөө Бурханаас гуйдаг ч болоосой!


Тиймээс Мосе Иошуад —Өөрсдийнхөө төлөө эрчүүдийг сонгон авч, Амалекийн эсрэг байлдахаар яв. Маргааш би гартаа Бурханы таягийг бариад, толгодын орой дээр зогсоно гэв.


Тиймээс Мосе өөрийн зарц Иошуатай хамт босож, Бурханы уул уруу гарлаа.


Иошуа ард түмний хашхиралдах шуугианыг сонсоод, Мосед —Хуаранд тулалдах чимээ гарч байна гэсэнд


Бүх ард түмэн майхны аманд тогтон буй үүлэн баганыг харахдаа, хүн бүр өөрийн майхны аманд босож, мөргөдөг байв.


Мосег майханд орох бүрд үүлэн багана буун ирж, майхны аманд тогтдог байлаа. ЭЗЭН Мосетэй ярьдаг байв.


Би бол ЭЗЭН. Энэ бол Миний нэр. Би Өөрийн алдрыг бусдад, Өөрийн магтаалыг сийлмэл хөргүүдэд өгөхгүй.


Залуу наснаасаа Мосегийн зарц байсан Нуны хүү Иошуа нь —Мосе, эзэн минь, тэднийг болиулаач гэв.


Миний зарц Мосегийн хувьд тийм биш бөгөөд тэр Миний бүхий л гэрт итгэмжит билээ.


Түүнтэй Би ам далд хэллэгээр биш, харин бүр илэн далангүй амаараа ярьдаг бөгөөд тэр ЭЗЭНий хэлбэр дүрсийг хардаг. Тэгтэл та нар юунд Миний зарц Мосегийн эсрэг ярихдаа эмээсэнгүй вэ? гэлээ.


Ингэж айлдсаныхаа дараа Тэр тэдэнд —Бидний анд Лазар унтжээ. Гэвч Би түүнийг нойрноос нь сэрээхээр явна гэхэд,


Бэр авагч нь шинэ хүргэн мөн. Харин зогсоод чагнагч найз нь шинэ хүргэний дуунд үлэмж баясдаг. Миний энэ баяр хөөр ч дүүрэн болов.


Тэгээд ЭЗЭН Мосед хандан —Чиний үхэх өдөр чинь ойртож байна. Иошуаг дуудан хамтдаа хурлын майханд хүрэлцэн оч. Би түүнд тушаал өгнө гэжээ. Тэгээд Мосе, Иошуа хоёр явж, хурлын майханд хүрэлцэн очив.


Түүнээс хойш ЭЗЭНтэй нүүр нүүрээрээ учирч, таньж мэдсэн Мосе шиг эш үзүүлэгч Израильд гарсангүй.


ЭЗЭН уулан дээр галын дундаас та нартай нүүр нүүрээрээ ярьсан билээ.


“Абрахам Бурханд итгэсэн. Энэ нь түүнийг зөвт байдалд тооцогдуулсан юм” гэж өгүүлдэг Судар биелэгдсэн бөгөөд Абрахам Бурханы анд нөхөр гэж дуудагдах болсон.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa