Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Гэтлэл 33:1 - Ариун Библи 2004

1 ЭЗЭН Мосед —Чи болон Египетийн газраас чиний гаргасан ард түмэн эндээс хөдлөн явж, Абрахам, Исаак, Иаковт “Чиний үр удамд Би үүнийг өгнө” гэж Миний тангарагласан нутаг уруу оч.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

1 ЭЗЭН, Мосед —Явцгаа, чи болон Египет газраас чиний гаргасан ард түмэн эндээс хөдлөн явж “Чиний үр удамд Би үүнийг өгнө” гэж Абрахам, Исаак, Иаковт Миний тангарагласан нутагт оч.

Onani mutuwo Koperani




Гэтлэл 33:1
18 Mawu Ofanana  

ЭЗЭН Абрамд үзэгдэн —Би чиний үр хүүхдүүдэд энэ нутгийг өгье гэж айлдав. Тэгээд Абрам өөрт нь үзэгдсэн ЭЗЭНд зориулан тэнд тахилын ширээ босгожээ.


Тэр өдөр ЭЗЭН Абрамтай гэрээ байгуулж —Би энэ газрыг, Египет мөрнөөс их мөрөн Евфрат хүртэл Чиний үр удмынханд өгсөн билээ.


Абрахамын үед анх өлсгөлөн болсон тэр газарт дахин өлсгөлөн болсонд Исаак Герар уруу одож, Филистийн хаан Абимелехт хүрч очжээ.


Энэ газар амьдран суу. Би чамтай хамт байж, чамайг ерөөн, энэ бүх газрыг чамд болон чиний үр хүүхдүүдэд өгнө. Би чиний эцэг Абрахамд тангарагласнаа биелүүлнэ.


Иаков Беершебагаас гараад, Харан уруу явав.


Иосеф ах дүү нартаа хандаж —Би үхэвч Бурхан та нарт туслахаар хүрч очиж, та нарыг энэ газраас дагуулан гаргаад, Абрахам, Исаак, Иаковт тангарагласан тэр газарт аваачна гээд,


Харин ард түмэн тэнд ус хүсэн цангаж, Мосегийн эсрэг гомдоллон —Та юунд биднийг Египетээс авчран, биднийг болон бидний үр хүүхдийг, мал сүргийг минь цангаан алах гэж байна вэ? гэлцэв.


Мосег уулаас бууж ирэлгүй саатсныг ард түмэн харахдаа, Аароныг тойрон цугларч, түүнд —Бос. Бидний өмнө явах бурхныг бидэнд бүтээж өг. Учир нь биднийг Египетийн нутгаас гаргасан хүн болох энэ Мосед юу тохиолдсоныг бид мэдэхгүй байна гэж хэлэв.


Өөрийн зарц Абрахам, Исаак, Израилийг санаач. Та тэдэнд Өөрөөрөө тангараглан “Би чиний үр удмыг тэнгэрийн од шиг олон болгож, амласан бүх газраа чиний үр удамд өгч, тэд үүнийг үүрд өвлөх болно” гэж айлдсан шүү дээ гэв.


Харин одоо явж, Миний чамд айлдсан газар уруу ард түмнийг удирд. Үзэгтүн, Миний тэнгэр элч чиний өмнө явна. Гэвч Би Өөрийн шийтгэх өдөрт тэднийг нүглийнх нь төлөө шийтгэнэ гэв.


ЭЗЭН Мосед —Доошоо буу. Учир нь Египет газраас чиний гаргасан ард түмэн чинь өөрсдийгөө завхруулжээ.


Иймээс Би та нарт «Та нар тэдний нутгийг эзэмших ёстой. Би Өөрөө түүнийг та нарт эзэмшүүлэхээр сүү балаар урссан тэр нутгийг өгөх болно» хэмээн айлдсан. Би бол та нарыг ард түмнүүдээс тусгаарласан ЭЗЭН, та нарын Бурхан.


Энэ бүх ард түмнийг олж тээсэн нэгэн нь би байсан гэж үү? Та надад “Хөхүүл нялх хүүхдийг асрах хүн мэт тэднийг өөрийн цээжиндээ тэвэрч, өвөг дээдэст нь Таны амласан газар уруу авч явагтун” хэмээн хэлэхээр тэднийг төрүүлсэн нэгэн нь би байсан гэж үү?


Энэ хүн Египетийн нутаг, Улаан тэнгист болон цөлд дөчин жилийн турш гайхамшиг болоод тэмдгүүдийг үзүүлэн явахдаа тэднийг удирдаж байсан.


Харагтун. Би та нарын өмнө тэр нутгийг тавьлаа. ЭЗЭН та нарын өвөг дээдэс Абрахам, Исаак, Иаковд болон тэдний үр хүүхдэд өгөхөөр тангарагласан тэр нутагт орж, түүнийг эзэмшицгээ” гэсэн.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa