Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Гэтлэл 32:17 - Ариун Библи 2004

17 Иошуа ард түмний хашхиралдах шуугианыг сонсоод, Мосед —Хуаранд тулалдах чимээ гарч байна гэсэнд

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

17 Иошуа ард түмний хашхиралдах шуугианыг сонсоод, Мосед —Хуаранд тулалдах чимээ гарч байна гэсэнд

Onani mutuwo Koperani




Гэтлэл 32:17
20 Mawu Ofanana  

түүний хүү нь Нон, түүний хүү нь Иошуа болой.


Бүрээн дуу дуугарах бүрийд тэрээр ухасхийн, “Ий хо хо” гэдэг бөгөөд тулааныг үнэртэж, жанжингуудын нүргэлэх дууг болон дайны уухайг тэрээр алсаас мэдэрдэг билээ.


Бүх хүмүүс ээ, алгаа ташаарай. Баяртай дуугаар Бурханд хашхирагтун.


Тиймээс Мосе Иошуад —Өөрсдийнхөө төлөө эрчүүдийг сонгон авч, Амалекийн эсрэг байлдахаар яв. Маргааш би гартаа Бурханы таягийг бариад, толгодын орой дээр зогсоно гэв.


Тиймээс Мосе өөрийн зарц Иошуатай хамт босож, Бурханы уул уруу гарлаа.


Уг хавтангууд нь Бурханы бүтээл бөгөөд бичээс нь хавтангууд дээр сийлсэн Бурханы бичээс байжээ.


Мосе —Энэ бол ялалтын уухайлах дуу биш, ялагдлын хашхирах дуу ч бишээ. Харин дуулалдаж буй чимээг би сонсож байна гэв.


Тиймээс дараа өдөр нь тэд эртлэн босож, шатаалт тахилууд өргөж, эвийн тахилуудыг авчрав. Ард түмэн идэж уухаар сууцгааж, тоглож наадахаар босоцгоов.


Түмэн цэргийн ЭЗЭН Өөрөөрөө тангараглав. “Би чамайг царцаа мэт хүмүүсээр лавтай яа дүүргэх бөгөөд тэд чамайг ялсан ялалтын дуугаар хашхирах болно”.


Тэгэхээр Би Раббагийн ханан дээр гал тавина. Тэр гал нь тулааны өдөр дайны уухайн дунд, ширүүн бороотой өдөр шуурган дунд түүний цайзуудыг түймэрдэх болно.


Тэгэхээр би Моабын дээр гал илгээнэ. Тэр гал нь Кериотын цайзуудыг түймэрдэх болно. Моаб нь бужигнаан дунд, дайны уухай болон бүрээн дуутай хамт мөхөх болно.


Харин Иошуа хүмүүст тушаан хэлэхдээ —Намайг “Хашхир” гэж хэлэх тэр өдрийг хүртэл та нар хашхирч ч, дуугаа сонсгож ч мөн амнаасаа үг гаргаж ч болохгүй. Харин тэр үед хашхирагтун гэлээ.


Долоо дахь удаагаа тойрох үед тахилч нар бүрээгээ үлээхэд Иошуа ард олонд хандан —Хашхирцгаа! Учир нь ЭЗЭН та нарт энэ хотыг өгсөн.


Тийнхүү ард олон хашхирч, тахилч нар бүрээнүүдээ үлээв. Хүмүүс бүрээн дууг сонсоод, маш чангаар уухайлсанд, хана доошоо нуран унаж, хүн бүр чигээрээ урагш давшин хот уруу орж, тэд хотыг эзлэн авав.


Тэд хуцын эврийг уртаар хүнгэнүүлэхэд, та нар бүрээний дууг сонсохдоо, бүх хүмүүс маш чангаар хашхиралдах ёстой. Хотын хана доошоо нуран унаж, хүн бүр чигээрээ дайрагтун гэлээ.


Самсон Лехид ирэхэд филистчүүд уухай хадаан түүнийг угтав. ЭЗЭНий Сүнс түүний дээр хүчтэйгээр бууж ирсэнд түүний гарыг хүлсэн олс нь галд шатсан маалинган утас мэт болж, уяанууд гараас нь тайлагдаж унав.


Давид өглөө эрт босож, хонин сүргээ хөлсний хоньчинд даатгаад хүнсийг аваад, Иессийн тушааснаар явав. Түүнийг хуарангийн тойрогт ирэхэд цэргүүд уухайлан хашхирч, жагсаалаар гарцгааж байв.


Израиль болон Иуда хүмүүс босож, уухайлан хашхирч, филистчүүдийг хөндий, Екроны хаалга хүртэл хөөв. Шаараимаас Гат болон Екрон хүртэлх замаар алагдсан филистчүүд унацгаасан байв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa