Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Гэтлэл 30:35 - Ариун Библи 2004

35 Үүгээр чи сүрчиг найруулагчдын бүтээл болох сүрчиг буюу давстай, цэвэр, ариун утлагыг үйлдэгтүн.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

35 Үүгээр чи сүрчиг найруулагчдын урлал болох сүрчиг буюу давстай, цэвэр, ариун утлагыг үйлдэгтүн.

Onani mutuwo Koperani




Гэтлэл 30:35
13 Mawu Ofanana  

Тэгээд тахилч Задок майхнаас тосны эврийг авчирч, Соломоныг тослов. Дараа нь тэд эвэр бүрээ үлээн, бүх хүмүүс —Соломон хаан мандтугай! гэж уухайлав.


Тахилч нарын хөвгүүдийн зарим нь үнэртнүүдийг холин бэлтгэдэг байв.


Энэ нь сахал дээгүүр, Аароны сахал дээгүүр доошоо урсан, Хувцасных нь захаар доошоо урсаж буй Толгой дээрх үнэ цэнэтэй тостой адил юм.


Тэгээд чи өөрийн ах Ааронд болон түүний хөвгүүдэд тэдгээр хувцсыг өмсгөн, тэднийг Надад тахилч нараар үйлчлүүлэхийн тулд тослон, тэдэнд сахил хүртээн ариусгагтун.


Эдгээрээр чи сүрчиг найруулагчдын бүтээгдэхүүн болох сүрчигний хольц буюу ариун тослох тосыг хийгтүн. Энэ нь ариун тослох тос болно.


Дараа нь ЭЗЭН Мосед —Өөртөө зориулан амтлагч, стакте, ониха, халвана болон цэвэр гүглээс ижил хэмжээгээр авагтун.


Тэдгээрийн заримыг чи маш сайн бутлан нүдэж, Миний чамтай уулзах газар болох хурлын майхны доторх гэрчлэлийн өмнө түүнээс нэг хэсгийг тавигтун. Энэ нь чамд хамгийн ариун байх ёстой.


Анхилуун үнэрт тос ба сүрчиг нь зүрхийг баясгадаг бол Хүний зөвлөгөө анд нөхөрт нь амтат бурам мэт буюу.


Чиний тос тааламжтай анхилуун үнэртэй бөгөөд чиний нэр асгагдсан тос мэт тул охид чамд дурлана.


Мирр утлага, наймаачны бүх үнэрт энгэсгийг анхилуулан утаан багана мэт цөлөөс ирж яваа энэ юу вэ?


Тэр ЭЗЭНий өмнөх тахилын ширээн дээрээс галтай нүүрсээр дүүрэн бойпор, хоёр атга дүүрэн нунтагласан анхилуун утлагыг авч, хөшигний дотор авчирна.


Түүнээс гадна та нар идээн өргөл болгоныг давсаар амтал. Ингэснээр та нарын Бурханы гэрээний давс нь идээн өргөлд чинь дутагдахгүй байх юм. Бүх өргөлийнхөө хамт та нар давс өргөгтүн.


Тэгтэл Мариа маш үнэтэй цэвэр нардын нэг литра үнэрт тос аваад, Есүсийн хөлийг тослож, үсээрээ хөлийг нь арчив. Гэр нь тосны анхилам үнэрээр дүүрлээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa