7 Дараа нь чи тослох тос авч, толгой дээр нь асган, түүнийг тосол.
7 Дараа нь чи тослох тос авч, толгой дээр нь асган түүнийг тосол.
Энэ нь сахал дээгүүр, Аароны сахал дээгүүр доошоо урсан, Хувцасных нь захаар доошоо урсаж буй Толгой дээрх үнэ цэнэтэй тостой адил юм.
Би Өөрийн зарц Давидыг олсон. Өөрийн ариун тосоор Би түүнийг тосолсон.
Тэгээд чи өөрийн ах Ааронд болон түүний хөвгүүдэд тэдгээр хувцсыг өмсгөн, тэднийг Надад тахилч нараар үйлчлүүлэхийн тулд тослон, тэдэнд сахил хүртээн ариусгагтун.
Аарон Надад тахилчаар үйлчлэхийн тулд чи түүнд ариун хувцас өмсгөөд, түүнийг тослож ариусга.
Эзэн БУРХАНы Сүнс миний дээр байна. Учир нь ЭЗЭН намайг зовогсдод сайн мэдээг дэлгэрүүлэхийн тулд томилсон юм. Тэр намайг шаналсан зүрхтэй хүмүүсийг эдгээн, олзлогдогсдод эрх чөлөөг тунхаглаж, хүлээстэй хүмүүсийг чөлөөлөхийн тулд,
Та нар хурлын майхны үүднээс ч гадагш гарч болохгүй. Эс бөгөөс та нар үхнэ. Учир нь ЭЗЭНий тосолгооны тос нь та нар дээр байгаа гэлээ. Тиймээс тэд Мосегийн үгийн дагуу үйлдэв.
Ах дүү нар дотроо нь тосолгооны тос толгой дээр нь асгагдсан, тахилчийн хувцсыг өмсөхөөр ариусгагдсан тэргүүн тахилч нь өөрийн толгойг ил гаргах ёсгүй, хувцсаа урах ёсгүй,
Тэрээр ариун газраас гадагш гарах ёсгүй, өөрийн Бурханы ариун газрыг гутаах ёсгүй. Учир нь түүний Бурханы тосолгооны тосны ариусгал нь түүний дээр байгаа болой. Би бол ЭЗЭН.
Энэ нь Аарон болон түүний хөвгүүдийг Мосе ЭЗЭНд тахилч нар болгон үйлчлүүлэхээр авчирсан өдөрт ЭЗЭНд галаар өргөх өргөлүүдээс тэдэнд зориулагдан ариусгагдсан зүйл болой.
Тэгээд тэр —Эдгээр нь бүх л дэлхийн Эзэний дэргэд зогсож байдаг тослогдсон хоёр хөвгүүн юм гэв.
Алуурчныг цусан өшөө авагчийн гараас цуглаан аварч, зугтан очсон хоргодох хотод нь түүнийг буцаах ёстой. Ариун тосоор тослогдсон тэргүүн тахилчийг нас бартал тэр хүн тэнд амьдрах ажгуу.
Бурханаас илгээгдсэн Тэр Бурханы үгийг айлддаг. Учир нь Бурхан Сүнсийг хэмжээлшгүйгээр өгдөг.
Та нарын Түүнээс авсан тосолгоо нь та нарын дотор байдаг бөгөөд өөрсдөд чинь заах хэн нэгэн та нарт хэрэггүй. Харин Түүний тосолгоо нь та нарт бүхнийг заадаг бөгөөд тэрхүү тосолгоо нь худал биш, үнэн. Та нарт заасан ёсоор та нар Түүний дотор байгтун.