Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Гэтлэл 27:19 - Ариун Библи 2004

19 Асрын бүх үйлчлэлд хэрэглэгдэх бүх хэрэгсэл, бүх гадас болон хашааны бүх гадас хүрэл байна.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

19 Асрын бүх үйлчлэлд хэрэглэгдэх бүх хэрэгсэл, бүх гадас болон хашааны бүх гадас хүрэл байна.

Onani mutuwo Koperani




Гэтлэл 27:19
14 Mawu Ofanana  

Гэвч одоо богинохон хугацаанд бидний Бурхан ЭЗЭН нигүүлслээ бидэнд үзүүлж зугтсан үлдэгсдийг орхин, Өөрийн ариун газарт гадас өгсөн. Ингэснээр бидний Бурхан бидний нүдийг гэгээрүүлэн, боолчлолд байхад маань багахан сэргэлтийг соёрхох юм.


Хашааны урт нь зуун тохой, өргөн нь нийтдээ тавин тохой, өндөр нь таван тохой, нарийн нэхсэн маалингаар хийгдсэн ба тэдгээрийн углуурууд нь хүрэл байна.


Дэнлүүг үргэлжид асааж байхын тулд гэрэлтүүлгэнд зориулан чидун жимснээс шахсан цэвэр тосыг чамд авчрах үүргийг чи Израилийн хөвгүүдэд өг.


Үнсийг нь авч хаяхад зориулсан сав, утгуур, угаагуурууд, сэрээ болон бойпоруудыг хий. Түүний бүх хэрэгслийг хүрлээр үйлдэгтүн.


асрын гадаснууд ба хашааны гадаснууд болон тэдгээрийн оосруудыг,


Асрын болон хашааны эргэн тойрон дахь бүх гадас нь хүрэл байв.


Мөн эргэн тойрон дахь хашааны углууруудыг, хашааны хаалганы углууруудыг, асрын болон эргэн тойрон дахь хашааны бүх гадсыг хүрлээр хийсэн байв.


хашааны хөшиг, түүний баганууд бас углуурууд, хашааны хаалганы дэлгэц, түүний оосрууд, түүний гадаснууд болон асрын үйлчлэлд буюу хурлын майханд зориулсан бүх тоноглолыг,


Мэргэдийн үгс нь болбоос зүү буюу хадаас адил орох бөгөөд тэдгээрийг бичигчид нь нэг л Хоньчноор өгөгдсөн ажгуу.


Манай баяр наадмын хот Сионыг харагтун. Энх амгалангийн орон, гадаснууд нь хэзээ ч сугарахгүй, нэг ч аргамж нь тасрахгүй, эвхэгдэхгүй майхан болон Иерусалимыг үзнэ.


Тэднээс булангийн чулуу, тэднээс майхны гадас, тэднээс тулааны нум, тэднээс аливаа захирагч бүгдээрээ хамт ирэх болно.


хашааг тойрсон багананууд, углууруудын хамт тэдгээрийн гадас ба оосрууд багтаж байлаа.


эргэн тойрны хашааны багананууд болон тэдгээрийн углуурууд, гадаснууд, оосрууд, тэдгээрийн бүх хэрэгслүүд болон тэдгээрийн бүх үйлчлэлийн хамт байх юм. Мөн хүн тус бүрд авч явах ёстой төрөл зүйл бүрийг нь нэрээр нь зааж өгөгтүн.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa