30 Тэгээд чамд уулан дээр үзүүлсэн зургийн дагуу чи асрыг хий.
30 Чамд уулан дээр үзүүлсэн хэв маягийн дагуу чи асрыг босго.
Давид —Дээрх зүйлс буюу энэ бүх загварыг надад бууж ирсэн ЭЗЭН Өөрийн мутраар бичин, надад мэдүүлж өгсөн юм гэв.
Чамд уулан дээр үзүүлсэн загварын дагуу тэднийг хийхийг анхаар.
Асар болон түүний бүх эд зүйлсийн загвар болгон Миний чамд үзүүлэх бүхний дагуу чи түүнийг барь.
Дүнзнүүдийг алтаар бүрэгтүн. Мөн хөндлөвч моддыг тогтоох алтан цагиргуудыг хийж, хөндлөвч моддыг алтаар бүрэгтүн.
Уулан дээр чамд үзүүлсэн ёсоор дамнуургуудыг дотор талдаа хөндий зүсмэл модоор хий. Тэд үүнийг ингэж хийг.
Эхний сарын эхний өдөрт чи хурлын майхны асрыг босгох ёстой.
Дараа нь кохатчууд ариун зүйлсийг авч хөдөлсөн бөгөөд тэднийг хүрч очихоос өмнө асар босгогдсон байлаа.
Дэнлүүний суурийн уран хийц нь гэвэл алтыг давтаж хийсэн ажил байлаа. Сууриасаа цэцгүүдийг нь хүртэл давтаж хийсэн байв. Мосед ЭЗЭНий үзүүлсэн загварын дагуу тэр дэнлүүний суурийг хийсэн билээ.
Цөлд бидний өвөг дээдэс Гэрчлэлийн асартай байв. Үзсэн загварынхаа дагуу хийгтүн гэж Тэр Мосед айлдсаны дагуу энэ асар нь хийгдсэн байлаа.
Тэрээр ариун газрын болон жинхэнэ асрын үйлчлэгч болсон юм. Уг асрыг хүн бус, харин Эзэн босгожээ.
Тэд тэнгэрлэг юмсын хуулбар ба сүүдэрт үйлчилдэг. Ингэхдээ Мосег асрыг босгож дуусгах гэж байхад нь түүнд хэрхэн сануулсанчлан үйлчилдэг. Учир нь Тэр “Чамд уулан дээр харуулсан загварын дагуу чи бүгдийг хийхийг анхаар” гэсэн юм.
Тиймээс тэнгэр дэх юмсын хуулбаруудын хувьд эдгээрээр цэвэршүүлэгдэн, харин тэнгэрлэг юмс нь өөрсдөө эдгээрээс илүү дээр тахилуудаар цэвэршүүлэгдэх шаардлагатай байв.
Ингээд Израилийн хөвгүүдийн нийт чуулган Шилод цуглан, тэнд Хурлын майхан босгов. Уг нутаг тэдний захиргаанд байв.