Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Гэтлэл 25:37 - Ариун Библи 2004

37 Дараа нь чи түүний долоон дэнлүүг хий. Тэдгээр нь өмнөх орчноо гэрэлтүүлэхийн тулд байрлуулагдах ёстой.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

37 Дараа нь чи долоон дэнлүүг нь хий. Тэдгээр нь өмнөх орчноо гэрэлтүүлэхийн тулд тэд дэнлүүнүүдийг асаах ёстой.

Onani mutuwo Koperani




Гэтлэл 25:37
28 Mawu Ofanana  

Өглөө, орой бүр тэд ЭЗЭНд шатаалт тахилуудыг өргөн, анхилуун утлагыг уугиулж, ил тавих талхыг цэвэрхэн ширээн дээр тавьдаг бөгөөд алтан дэнлүүний суурийг дэнлүүнүүдийнх нь хамт үдэш бүр асаахад бэлэн байдаг. Учир нь бид өөрсдийн Бурхан ЭЗЭНий хариуцлагыг сахидаг, харин та нар Түүнийг умартсан билээ.


зааварлагдсаны дагуу дотоод ариун газрын өмнө асаах дэнлүүний сууриудыг шижир алтан дэнлүүнүүдийнх нь хамтаар,


Таны үг бол миний хөл дэх дэнлүү, Миний зам дахь гэрэл юм.


Галын чимхүүр ба тавиуруудыг нь шижир алтаар хий.


Хурлын майханд, гэрчлэлийн урд буй хөшигний гадна талд Аарон ба түүний хөвгүүд оройноос өглөө хүртэл ЭЗЭНий өмнө үүнийг ёсоор нь сахих ёстой. Энэ нь Израилийн хөвгүүдэд тэдний үе удмыг дамжин мөнхийн ёслол байх болтугай.


Аарон үдшийн бүрийгээр дэнлүүнүүдийг асаахдаа утлагыг уугиулна. Үеийн үед ЭЗЭНий өмнө мөнхийн утлага байх ёстой.


Тэр түүний долоон дэнлүүг галын чимхүүр ба тавиуруудтай нь хамт шижир алтаар хийв.


Дараа нь ширээний эсрэг зүгт асрын өмнө талд, хурлын майхан дотор дэнлүүний суурийг тавив.


ЭЗЭНий Мосед тушаасны дагуу тэрээр ЭЗЭНий өмнө дэнлүүнүүдийг асаалаа.


Учир нь тушаал нь дэнлүү юм. Сургамж нь гэрэл юм. Сахилга батын зэмлэлүүд нь амь амьдралын зам мөн.


Хууль хийгээд гэрчлэлд анхаарагтун. Хэрэв тэд энэ үгийн дагуу ярьдаггүй бол тэдэнд гэгээ байхгүй болжээ.


Тэр надаас —Чи юу харж байна вэ? гэсэнд би —Би харж байна. Оройдоо хул бүхий бүхэлдээ алтан дэнлүүний суурь болон түүн дээр орой дээрх дэнлүү тус бүрд хамаарах долоон сувгуудтай долоон дэнлүүг харав.


Тэгээд тэд хөх даавуу авч, гэрэлтүүлэгч дэнлүүний суурийг дэнлүүнүүдтэй нь хамт, мөн түүний чимхүүрүүд, түүний тосгууруудыг, түүнд хэрэглэгддэг тосны бүх савнуудыг бүтээж,


Ааронтай ярин, түүнд “Чамайг дэнлүүнүүдийг байрлуулан асаахад долоон дэнлүү нь дэнлүүний суурийн өмнөхийг гэрэлтүүлнэ” хэмээн хэл гэв.


Та нар бол дэлхийн гэрэл мөн. Уулан дээрх хот нуугдаж үл чадна.


харанхуй ба үхлийн сүүдэрт суугсдын дээр гийж, бидний хөлийг энх тайвны зам уруу чиглүүлэхийн тулд юм гэсэн ажгуу.


Ертөнцөд ирэн хүн бүрийг гэгээрүүлдэг жинхэнэ гэрэл байв.


Яагаад энэ тосыг гурван зуун денараар зарж, ядууст өгсөнгүй вэ? гэв.


Тэгээд Есүс тэдэнд дахин —Би бол ертөнцийн гэрэл мөн. Намайг дагадаг хүн харанхуй дотор явахгүй, харин амийн гэрэлтэй болно гэж айлдав.


тэдний нүдийг нээлгэж, тэднийг харанхуйгаас гэрэл уруу, Сатаны эрхшээлээс Бурхан уруу эргүүлэхийн тулд юм. Тэгснээрээ тэд Надад итгэх итгэлээр ариусгагдсан хүмүүсийн дунд нүглийн уучлал ба өвийг хүртэх болно” гэсэн.


Надтай ярьж байсан дууг үзэхээр би эргэн хартал долоон алтан дэнлүүний суурийг харлаа.


Чиний харсан Миний баруун мутарт буй долоон од болоод долоон алтан дэнлүүний суурийн нууцын тухайд, долоон од нь долоон чуулганы тэнгэр элч нар бөгөөд долоон дэнлүүний суурь нь долоон чуулган юм.


Иоханаас Ази дахь долоон чуулганд илгээв. Байгаа болон байсан, мөн хожим ирэх Түүнээс болон Түүний сэнтийн өмнө байх долоон сүнснээс,


Тэнд цаашид шөнө болохгүй. Эзэн Бурхан тэднийг гийгүүлэх учраас тэдэнд дэнлүүний гэрэл ч, нарны гэрэл ч хэрэггүй болно. Учир нь Эзэн Бурхан тэднийг гийгүүлнэ. Тэгээд тэд үеийн үед хаанчлах болно.


Сэнтийнээс аянгын гялбаа, нижигнээн, тэнгэрийн дуун гарав. Бурханы долоон Сүнс болох долоон дэнлүү сэнтийн өмнө асаж байв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa