Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Гэтлэл 25:2 - Ариун Библи 2004

2 Надад зориулан хандив авчир хэмээн Израилийн хөвгүүдэд хэл. Зүрхэндээ хөтлөгддөг хүн бүрээс Надад өгснийг ав.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

2 Надад хандив авчир гэж Израилийн хөвгүүдэд хэл. Өгөх хүслээр зүрх нь хөтлөгдсөн хүн бүрээс Надад хандив ав.

Onani mutuwo Koperani




Гэтлэл 25:2
16 Mawu Ofanana  

Тэдний бүх хөрш нь сайн дурын өргөл гэж өгөгдсөн бүхнээс гадна мөнгөн эд зүйлс, алт, эд бараа, мал сүрэг болон үнэт зүйлсээр тэднийг урамшуулан дэмжив.


Тэднийг Иерусалим дахь ЭЗЭНий өргөөнд ирцгээхэд, зарим эцгүүдийн бүлүүдийн тэргүүнүүд Бурханы өргөөнд зориулан түүнийг суурин дээр нь сэргээхийн тулд сайн дураараа өргөцгөөв.


Үүний дараа байнгын шатаалт тахилыг өргөж, мөн шинэ сар ба ариусгагдсан ЭЗЭНий тогтоосон бүх баяруудад зориулан өргөсөнд ЭЗЭНд сайн дурын өргөл өргөсөн хүн бүр үүнийг үйлдэв.


Вавилоны бүхий л мужаас олдох бүх мөнгө хийгээд алтны хамт Иерусалим дахь Бурханы өргөөнд зориулан сайн дураар өргөсөн тахилч нар болон ард түмний сайн дурын өргөлийг авч явах учраас


Иерусалимд амьдрахаар сайн дураар явсан бүх хүмүүсийг ард түмэн ерөөв.


Таны хүчний өдөр Таны ард түмэн ариун гоёл чимгээ зүүн сайн дураараа үйлчлэх болно. Үүр хаяарахад Таны залуучууд шүүдэр мэт Танд ирнэ.


Тэгээд ЭЗЭН Мосед айлдсан нь —


Чиний тэднээс авах хандив нь: алт, мөнгө, хүрэл,


Учир нь Израилийн хөвгүүдийн өргөл болгон ЭЗЭНд өргөдөг тэдний арван хувийг Би левичүүдэд өв болгон өгсөн билээ. Тийм учраас Би тэдний тухайд “Израилийн хөвгүүдийн дунд тэдэнд ямар ч өв байхгүй болно” гэж айлдав хэмээв.


Хүн бүр зүрхэндээ шийдсэнчлэн харамгүйгээр, албадлага бусаар өгөгтүн. Учир нь Бурхан баяртайгаар өгөгчийг хайрладаг.


Миний зүрх Израилийн захирагчдад болон ардуудын дунд сайн дурын зүтгэгчдэд хандаж ЭЗЭНийг магтъя.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa