Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Гэтлэл 21:14 - Ариун Библи 2004

14 Хэрэв хүн хөршөө алахаар төлөвлөж, санаатайгаар түүний эсрэг үйлдвэл тэр хүнийг Миний тахилын ширээнээс аваад ал.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

14 Хэрэв хүн хөршөө алахаар төлөвлөж, санаатайгаар түүний эсрэг үйлдвэл тэр хүнийг үхүүлэхийн тулд Миний тахилын ширээнээс салгаж ав.

Onani mutuwo Koperani




Гэтлэл 21:14
18 Mawu Ofanana  

Ингээд Абнерыг Хебронд буцаж ирэхэд, Иоаб түүнтэй хувьчлан ярихаар хаалганы төв хэсэг уруу түүнийг аваачиж, өөрийн дүү Асахелын цусны өшөөг авахаар хэвлий уруу нь хатгаж алав.


Тахилч Иехоиада цэргийг захирахаар томилогдсон зуутын дарга нарт тушаан, тэдэнд —Тэр эмийг хүрээний дундаас гарга. Түүнийг дагах хэнийг ч бай илдээр цавчин алагтун хэмээв. Учир нь тахилч “Тэр эмийг ЭЗЭНий өргөөнд бүү алагтун” гэжээ.


Мөн Өөрийн зарцаа санаатай нүглээс хамгаалаач. Тэднээр намайг бүү захируулаач. Тэгвэл би гэмгүй болж, Агуу нүглээс ангижирна.


Эцэг эхээ цохигчийг заавал алах ёстой.


Хүний цусыг урсгасан хэрэгт буруутгагдсан хүн үхэн үхтэлээ оргодол босуул байна. Тийм хүнийг бүү дэмж.


Гэвч хэрэв тэр түүнийг төмөр зүйлээр цохин унагаснаас болж тэр хүн нь үхсэн бол тэр нь алуурчин мөн. Алуурчин заавал үхэх ёстой.


Би та нарт хэлсэн боловч та нар сонсолгүй ЭЗЭНий тушаалын эсрэг тэрсэлж, давлиун зан гарган уулархаг нутаг өөд хөдөлцгөөсөн билээ.


Хэрэв эш үзүүлэгчийн ЭЗЭНий нэрээр хэлсэн зүйл болох ч үгүй, биелэх ч үгүй байвал тэр нь ЭЗЭНий айлдсан үг биш. Тэр эш үзүүлэгч үүнийг дураараа хэлсэн байх тул чи түүнээс бүү ай.


“Хөршөө нууцаар алдаг хүн нь хараагдсан” гэхэд бүх ард түмэн “Амен” гэнэ.


Хэрэв бид үнэний мэдлэгийг хүлээн авсны дараа санаатайгаар нүгэл үйлдвэл нүглийн төлөөх тахил цаашид үлдэхгүй.


Ялангуяа ялзарсан хүсэл тачаалд махан биеэ өөгшүүлдэг, эрх мэдлийг үл тоомсорлодог хүмүүсийг шүүлтийн өдрийг хүртэл шийтгэлийн дор яаж барьж байхаа Эзэн мэднэ. Эрэмгий, дур зоргоороо авирлагч тэд тэнгэрлэг сүр хүчийг доромжлохдоо айн чичирдэггүй.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa