Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Гэтлэл 20:20 - Ариун Библи 2004

20 Мосе ард түмэнд —Бүү айцгаа. Учир нь Бурхан та нарыг шалгахын тулд, мөн та нарыг нүгэл бүү үйлдээсэй гэсэндээ Түүнээс эмээхүйг та нарт байлгахын тулд ирсэн юм гэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

20 Мосе ард түмэнд —Бүү ай. Учир нь Бурхан та нарыг зөвхөн шалгахын тулд ирсэн. Мөн Түүнээс эмээхүй нь та нарт байж та нарыг нүгэл бүү үйлдээсэй гэсэндээ ирсэн юм гэв.

Onani mutuwo Koperani




Гэтлэл 20:20
22 Mawu Ofanana  

Абрахам —Энэ газарт Бурханаас айж эмээнэ гэж байхгүй тул тэд эхнэрээс минь болж намайг ална гэж бодсон билээ.


Үүний дараа Бурхан Абрахамыг шалгаж туршихаар түүнийг дуудаж, —Абрахам аа! гэсэнд Абрахам —Би энд байна гэжээ.


Тэнгэр элч өгүүлрүүн —Хөвгүүнд гар бүү хүр! Түүнд юу ч бүү хий! Учир нь чи хүүгээ, цорын ганц хүүгээ Надаас харамлаагүй тул чамайг Бурханаас эмээдгийг чинь одоо Би мэдлээ гэв.


Харин миний өмнө байсан урьдын захирагчид ард түмэнд ачаа үүрүүлж, дөчин мөнгөн шекелээс гадна тэднээс талх, дарс авч байсан. Зарц нар нь хүртэл ард түмнийг ноёлж байжээ. Харин би Бурханаас эмээсэн учир тийн үйлдсэнгүй.


Тэрээр хүнд хандан “Үзэгтүн, Эзэнээс эмээх нь мэргэн ухаан юм. Бузар муугаас зайлах нь ухаарал юм” хэмээн айлдав гэв.


Мосе ард түмэнд —Бүү айцгаа! Бат зогсож, ЭЗЭНий авралыг харцгаа. Тэр өнөөдөр үүнийг та нарын төлөө гүйцэтгэх болно. Учир нь өнөөдөр та нарын харж байгаа египетчүүдийг та нар дахин хэзээ ч харахгүй.


ЭЗЭНээс эмээхүй нь мэдлэгийн эхлэл мөн. Харин мунхгууд сургамж ба мэргэн ухааныг үл тоомсорлодог.


Үнэн ба хайр энэрэл нүглийг цагаатгадаг. ЭЗЭНээс эмээхүй нь хорон муугаас холдуулна.


Өөрийнхөө нүдний өмнө бүү мэргэн бай. ЭЗЭНээс эмээж, хорон муугаас эргэ.


Би чамтай хамт байгаа тул бүү ай! Өөрийнхөө талаар бүү санаа зов. Учир нь Би чиний Бурхан. Би чамайг тэнхрүүлж, үнэхээр чамд тусална. Би заавал Өөрийн зөв баруун мутраар чамайг хамгаална».


Учир нь Би бол чиний баруун гараас атгадаг чиний Бурхан ЭЗЭН билээ. Би чамд «Бүү ай. Би чамд тусална» гэж айлдаж байна.


Та нарын ариун хэмээн үзэх ёстой нэгэн бол түмэн цэргийн ЭЗЭН юм. Тэр та нарын айдас байх болно. Тэр та нарын аймшиг байх болно.


Израиль аа! Чиний Бурхан ЭЗЭН чамаас юуг шаарддаг вэ? Зөвхөн ЭЗЭН Бурханаасаа айн эмээхийг, Түүний бүх замаар явахыг, Түүнийг хайрлан, бүх зүрх, бүх сэтгэлээрээ ЭЗЭН Бурхандаа үйлчлэхийг болон


чи тэр эш үзүүлэгч, эсвэл мэргэн зүүдчийн үгийг бүү сонс. Учир нь ЭЗЭН Бурхан чинь та нарыг бүх зүрх, бүх сэтгэлээрээ ЭЗЭН Бурхандаа хайртай эсэхийг чинь шалган үзэж байгаа юм.


Санагтун, та нарыг Хореб ууланд ЭЗЭН Бурханыхаа өмнө зогсож байхад чинь ЭЗЭН “Ард түмнийг Над уруу цуглуул. Би тэдэнд үгээ сонсгоё. Ингэснээр тэд газар дээр амьдрах бүхий л өдрүүддээ Намайг эмээн хүндэтгэхэд сурч, түүнийгээ үр хүүхдүүддээ зааж сургах юм” гэж надад айлдсан билээ.


Ингэснээр чи болон чиний хүү, ач хүү чинь насан туршдаа ЭЗЭН Бурханаасаа айн эмээж, миний та нарт тушаасан бүх зарлиг тушаалыг даган мөрдөх бөгөөд чи урт наслах юм.


Бидний үргэлжийн сайн сайхны төлөө, мөн биднийг өнөөдрийнх шиг амьд байлгахын тулд ЭЗЭН эдгээр бүх зарлигийг дагахыг, өөрсдийн Бурхан ЭЗЭНээс эмээхийг бидэнд тушаасан.


Чамайг номхтгон, чамайг сорьж шалгаад, эцэст нь чамайг сайн сайхан амьдруулахын тулд Тэрээр чиний өвөг дээдэс ч мэддэггүй байсан “манна”-гаар цөлд чамайг хооллож байсан билээ.


ЭЗЭН Бурхан чинь чамайг энэ дөчин жилийн турш цөлд удирдсан бүх л зам мөрийг дурсан сана. Энэ нь чиний зүрхэнд юу байсныг, Түүний тушаалыг дагах эсэхийг чинь мэдэхийн тулд, чамайг номхтгож, шалгаж сорихын тулд байсан юм.


Тэгэхээр одоо ЭЗЭНээс эмээн, Түүнд чин сэтгэл болон үнэнээр үйлчлэгтүн. Евфрат мөрний цаана болон Египетэд өвөг дээдсийнхээ мөргөж байсан бурхдыг авч хаяад, ЭЗЭНд үйлчил.


Самуел хүмүүст —Бүү айгтун. Та нар энэ бүх нүглийг нэгэнт үйлдэв. Гэсэн ч та нар ЭЗЭНийг дагахаас эргэхгүй, харин бүх зүрхээрээ ЭЗЭНд үйлчлэгтүн.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa