Чи зовлон бэрхшээл дотроо хашхирсан бөгөөд Би чамайг аварсан. Би аянгын дууны нууц газраас чамд хариу өгсөн. Би чамайг Мерибагийн усны дэргэд туршсан. Села
Ингэснээр Израилийн хөвгүүдийг Би Египетийн нутгаас гарган авчрахдаа тэднийг Би майхнуудад амьдруулсныг танай үр сад мэдэх юм. Би бол ЭЗЭН, та нарын Бурхан” гэв.
Би бол та нарыг египетчүүдийн боол байлгахгүйн тулд, Египетийн нутгаас та нарыг гарган авчирсан ЭЗЭН, та нарын Бурхан. Би та нарын буулганы чинь модыг эвдэн, та нарыг цэх шулуун алхуулсан.
Би та нарт «Би бол та нарын Бурхан ЭЗЭН мөн. Та нарын амьдарч байгаа нутгийн аморичуудын бурхдаас бүү эмээ. Харин та нар Намайг дагасангүй» гэж айлдсан” гэсэн.