16 Чи хөршийнхөө эсрэг худал бүү гэрчил.
16 Чи хөршийнхөө эсрэг худал хуурмаг гэрчлэл бүү хий.
Тэрээр хэлээрээ гүтгэдэггүй, Өөрийн анд нөхөрт ч муу юм хийдэггүй, Хөршийгөө ч эсэргүүцэн буруутгадаггүй.
Чи худал мэдүүлэг бүү өг. Хорон муу хүнтэй гар барин хуурамч гэрч болж болохгүй.
Үзэн ядалтаа нууцалдаг хүн худалч мөн. Хов тараагч хүн мунхаг нэгэн мөн.
Задгай амтай хүн нууцыг задруулдаг бол Итгэл хүлээсэн хүн үйл хэргийг нууцалдаг юм.
Хуурамч гэрч заавал шийтгэл хүлээнэ. Худал хэлдэг хүн ч бас зугтаж чадахгүй.
Хөршийнхөө эсрэг худал мэдүүлэг өгдөг хүн болбоос Илд, хурц үзүүртэй сум, шийдэм мэт буюу.
Та нар хулгай бүү хий. Хуурамчаар бүү үйлд. Бие биеэ бүү хуур.
Ард олныхоо дунд хов зөөгч мэт бүү яв. Хөршийнхөө амийн эсрэг бүү үйлд. Би бол ЭЗЭН.
Чи өөрийн ард олны хөвгүүдийн эсрэг өс хонзонг бүү ав, аливаа зэвүүцлийг ч бүү хадгал. Харин хөршөө өөрийн адил хайрла. Би бол ЭЗЭН.
Тэр Түүнд —Алийг нь? гэхэд Есүс —Чи хүн бүү ал. Чи бүү завхайр. Чи бүү хулгайл. Чи бүү худал гэрчил.
Зарим цэргүүд —Бид яах болж байна, бид яах ёстой юм бэ? гэсэнд, тэр —Хэнээс ч хүчээр мөнгө бүү ав. Хэнийг ч хилсээр бүү гүтгэ. Авдаг хөлсөндөө сэтгэл хангалуун бай гэлээ.
Тэгээд тэд хуурамч гэрч нарыг урагш гаргахад тэд —Энэ хүн [энэ] ариун газар, бас Хуулийн эсрэг юмыг зогсолтгүйгээр ярьж явдаг.
Аливаа хорсол, уур, хилэн, шуугиан, гүтгэлэг нь бүх бузар муугийн хамт та нараас зайлаг.
Чи хөршийнхөө эсрэг худал бүү гэрчил.
садар самуун хүмүүс, ижил хүйстэнтэйгээ явалдагчид, хүний хулгайч нар, худалч хүмүүс, тангаргаасаа няцагч хүмүүс болон эрүүл сургаалын эсрэг байгч алив бүхэнд зориулагджээ.
үл хайрлагч, эвлэршгүй, гүжирдэгчид, биеэ хянадаггүй, хэрцгий, сайныг үзэн ядагчид,
Ах дүү нар аа, бие биеэ бүү гүжирд. Ах дүүгээ гүжирддэг эсвэл өөрийн ах дүүг шүүдэг хүн бол хуулийг гүжирдэгч болон хуулийг шүүгч ажээ. Хэрэв та хуулийг шүүвэл та хуулийг биелүүлэгч биш, харин шүүгч аж.