Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Гэтлэл 17:5 - Ариун Библи 2004

5 Тэгэхэд ЭЗЭН Мосед —Чи ард түмний өмнө гарч, Израилийн ахмадуудаас заримыг нь дагуулан яв. Тэгэхдээ Нил мөрнийг цохисон таягаа гартаа авч яв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

5 Тэгэхэд ЭЗЭН, Мосед —Чи ард түмний өмнө гарч, Израилийн ахмадуудаас заримыг нь дагуулаад яв. Тэгэхдээ Нил мөрнийг цохисон таягаа гартаа авч яв.

Onani mutuwo Koperani




Гэтлэл 17:5
8 Mawu Ofanana  

Та горхи ба булгуудыг оргилуулсан. Та үргэлж урсдаг урсгалуудыг ширгээн хатаасан.


Чиний хувьд, чи таягаа өргөж, гараа далай дээгүүр сунган, түүнийг хуваа. Израилийн хөвгүүд далайн дундуур хуурай газраар нэвтэрнэ.


Явж, Израилийн ахмадуудыг хамтад нь цуглуулан “Та нарын өвөг дээдсийн Бурхан, Абрахам, Исаак, Иаковын Бурхан ЭЗЭН надад үзэгдэн «Би та нарыг үнэхээр анхаарч, Египетэд та нарт юу тохиолдсоныг харав.


Тэд чиний үгийг сонсоно. Чи Израилийн ахмадуудтай хамт Египетийн хаан уруу очоод “Еврейчүүдийн Бурхан ЭЗЭН бидэнтэй уулзсан. Тиймээс одоо бид өөрсдийн Бурхан ЭЗЭНд тахил өргөхийн тулд цөл уруу гурван өдрийн аянд явахыг бидэнд зөвшөөрөөч!” гэж хэл.


Хүний хүү чи хэдийгээр өргөст халгай ба үүргэнүүд чамтай хамт байж, чи хилэнцэт хорхойнууд дээр суулаа ч гэсэн тэднээс болон тэдний үгсээс бүү ай. Тэд бол тэрслүү гэр тул тэдний үгсээс ч бүү ай, тэдний өмнө ч бүү сүрд.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa