Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Гэтлэл 15:20 - Ариун Библи 2004

20 Аароны эгч, эш үзүүлэгч Мириам гартаа хэнгэрэг авахад, бүх эмэгтэйчүүд түүнийг даган хэнгэрэг авч, бүжиглэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

20 Аароны эгч, эш үзүүлэгч Мириам гартаа хэнгэрэг авахад эмэгтэйчүүд бүгд түүнийг даган хэнгэрэг авч бүжиглэв.

Onani mutuwo Koperani




Гэтлэл 15:20
33 Mawu Ofanana  

Чи яагаад хэлэлгүй сэмхэн зугтаж, намайг мэхэлсэн юм бэ? Би чамайг баяр хөөр, ая дуу, бөмбөр ятгын эгшгээр үдэх байсан байх.


Филистчүүдийн охидыг баярлуулан, хөвч хөндүүлээгүй хүний охидыг бардамнуулахгүйн тулд үүнийг Гатад бүү мэдүүл, Ашкелоны гудамжинд ч бүү тунхагла.


Давид ЭЗЭНий өмнө бүхий л чадлаараа бүжиглэв. Давид маалинган ефод өмссөн байлаа.


ЭЗЭНий авдар Давидын хотод орж ирэх үед Саулын охин Михал цонхоор харж, Давид хааныг ЭЗЭНий өмнө цовхчин бүжиглэхийг үзээд зүрх сэтгэл дотроо түүнийг басамжлав.


Тэр үед Давид болон Израилийн бүх гэр хуш модон хөгжмийн зэмсгүүд болон ятга, лир, хэнгэрэг, товшуур, цан дуугарган ЭЗЭНий өмнө баярлаж байв.


Тэгээд тахилч Хилкиа, Ахикам, Ахбор, Шафан, Асаиа нар Шаллумын эхнэр эш үзүүлэгч эмэгтэй Хулда уруу явав. Шаллум нь Хархасын ач, Тиквагийн хүү бөгөөд хувцасны агуулахын сахиул юм. (Хулда Иерусалимд хоёрдугаар дүүрэгт амьдардаг байв) Тэд түүнтэй ярилцжээ.


Тэгээд баяр баяслын дууг өргөхөөр босоо ятга, ятга, цан хөгжмүүдтэй хамт дуулах дуучдаар хамаатнуудаас нь томилох тухай Давид левичүүдийн захирагчидтай ярилцав.


Амрамын хүүхдүүд нь Аарон, Мосе, Мириам нар болой. Аароны хөвгүүд нь Надаб, Абиху, Елеазар, Итамар нар болой.


Өө, Бурхан минь, тэдний эдгээр ажлаар нь Тобиа, Санбаллат нарыг, мөн эш үзүүлэгч эмэгтэй Ноадиаг, намайг айлгахыг хичээж байсан бусад эш үзүүлэгчдийг санаач.


Бүжиг бүжиглүүлэн тэднээр Түүний нэрийг магтуул. Хэнгэрэг болон ятга хөгжмөөр, тэднээр Түүнийг магтуул.


Түүнийг хэнгэрэг дэлдэн, бүжиг бүжиглэн магтагтун! Түүнийг чавхдаст хөгжим ба лимбээр магтагтун!


Та надад уй гашууг минь бүжиг болгосон. Та тааран хувцсыг минь тайлан надад баяр хөөрийг өмсгөсөн.


Эзэн тушаал буулгадаг. Мэдээ тунхаглагч эмэгтэйчүүд олон байна.


Шагшуурга шажигнуулах бүсгүйчүүдийн дуунд Дуучин эхэлж, хөгжимчид дагав.


Израилиас ундран гардаг та нар аа, Их чуулганд Бурхан ЭЗЭНийг магтан дуулагтун!


Дуу аялж, бөмбөр цохиж, Сонсголонт ятгыг босоо ятгатай хамт дуугарга.


Хүүд юу тохиолдохыг мэдэхийн тулд түүний эгч зайдуу зогсож байв.


Уйлах хийгээд инээх цаг, Гашуудах хийгээд бүжиглэх цаг,


Би чамайг дахин барьж, чи дахин баригдах болно, Израилийн онгон охин! Чи дахин товшууруудаа авч, баярлан цэнгэгчдийн бүжигт очно.


Үнэхээр Би та нарыг Египетийн нутгаас авчирч, боолчлолын гэрээс золин аварсан. Би та нарын өмнө Мосе, Аарон, Мириам нарыг илгээсэн.


Мосе Куш эмэгтэйтэй гэрлэсний улмаас Мириам, Аарон нар түүний эсрэг яриа гаргав. (Яагаад гэвэл Мосе Куш эмэгтэйтэй гэрлэсэн байлаа).


Тэд —ЭЗЭН үнэхээр зөвхөн Мосегээр дамжуулан ярьсан гэж үү? Тэр биднээр ч гэсэн дамжуулан яриагүй юу? гэхэд ЭЗЭН үүнийг сонсов.


Дараа нь Израилийн хөвгүүдийн бүхэл чуулган нэгдүгээр сард Зиний цөлд иржээ. Ард олон Кадешт буудаллав. Мириам тэнд нас барж, тэндээ оршуулагдлаа.


Амрамын эхнэрийн нэрийг Левийн охин Иохебед гэдэг байв. Тэр Египетэд Левид төрсөн юм. Тэрээр Аарон, Мосе болон тэдний эгч Мириамыг Амрамд төрүүлж өгчээ.


Мөн тэнд Ашер овгийн Фануелын охин Анна гэгч эш үзүүлэгч нас өндөр эмэгтэй байв. Тэр гэрлэснийхээ дараа нөхөртэйгөө долоон жил хамт амьдраад


Тэр хүн эш үзүүлэгч дөрвөн онгон охинтой байв.


Харин залбирах эсвэл эш үзүүлэх үедээ толгойгоо бүтээгээгүй эмэгтэй хүн бүр өөрийн толгойгоо гутааж буй хэрэг. Энэ нь тэр эмэгтэй үсээ хусуулсантай адил юм.


чуулгануудад эмэгтэйчүүд чимээгүй байг. Учир нь тэдэнд ярихыг зөвшөөрдөггүй. Харин Хууль юу хэлдэг шиг тэд захирагдаж байг.


Иефта Мизпа дахь өөрийн гэртээ ирэхэд, охин нь хэнгэрэг дуугарган бүжиглэсээр түүнийг угтан гарч ирэв. Тэр охин түүний цорын ганц хүүхэд нь байсан бөгөөд Иефтад тэр охиноос өөр хөвгүүн ч, охин ч байхгүй байжээ.


харагтун. Хэрэв Шилогийн охид бүжиглэхээр гарч ирвэл та нар усан үзмийн талбайгаасаа гарч ирэн хүн бүр Шилогийн охидоос өөрийн эхнэрээ сонгон барьж, Бениамин нутагтаа буцагтун.


Тэр үед Лаппидотын эхнэр эш үзүүлэгч эмэгтэй Дебора Израилийг шүүж байв.


Дараа нь Филистийн харуулын анги байрладаг, Бурханы даваанд чи хүрнэ. Чамайг тэнд хотод ирмэгц, түрүүндээ ятга, хэнгэрэг, бишгүүр, хуур хөгжим дуугарган, мөргөлийн өндөрлөгөөс бууж байгаа хэсэг эш үзүүлэгчид чамтай уулзана. Тэд эш үзүүлцгээх болно.


Давид өнөөх филист хүнийг устгаад, бүгдээр буцаж ирж байхад эмэгтэйчүүд Израилийн бүх хотуудаас гарч ирэн, хэнгэрэг барин, дуу дуулж бүжиглэн, баяртайгаар, хөгжмийн зэмсэг барин Саул хааныг угтав.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa