10 Та Өөрийн салхиар үлээсэнд, далай тэднийг нөмрөв. Их усанд тэд тугалга мэт живэв.
10 Салхиа Та үлээн, далайг тэдэнд нөмөргөв. Их усанд тэд тугалга мэт живэв.
Бурхан Ноа болон түүнтэй хамт хөвөгч авдарт байсан бүх араатан амьтан хийгээд мал адгуусыг санав. Бурхан газар дэлхий дээр салхи салхилуулсанд ус татарчээ.
Тэнд хийсэн тулалдаан бүх нутгаар тархаж, тэр өдөр илдэнд алагдсан хүнээс илүү ойд алагдсан хүн нь олон байв.
Та тэдний өмнө тэнгисийг хувааж, Тэд тэнгисийн дундуур хуурай газраар өнгөрсөн. Тэднийг нэхэгчдийг Та хүчит усанд чулуу хаях мэт гүн уруу чулуудсан.
Тэрээр дэлхийн зах хязгааруудаас уур манангуудыг дээшээ хөөрүүлдэг. Тэр бол бороонд зориулан аянга цахилгааныг бүтээж, Өөрийн агуулахуудаас салхийг гаргадаг.
Тэр үгээ илгээж, тэдгээрийг хайлуулдаг. Тэр салхиа үлээлгүүлж, их усыг урсгадаг.
Мосе гараа далай дээгүүр сунгав. ЭЗЭН шөнийн турш дорнын хүчит салхиар далайн усыг ухраасанд, ус хуваагдаж, хуурай газар гарав.
Их ус тэднийг бүрхсэнд, тэд гүн уруу чулуу шиг далдрав.
Хэн тэнгэр өөд одоод бууж ирэв ээ? Хэн салхийг гартаа атгаж байв аа? Хэн усыг дээлэндээ ороож чадав аа? Хэн дэлхийн хамаг хязгаарыг бүтээв ээ? Түүний нэр болон Хүүгийнх нь нэр хэн бэ? Та мэдэх үү?
ЭЗЭН Египетийн далайн хоолойг бүрэн хатааж, халуун салхиараа үлээлгэн Евфратын дээгүүр мутраараа даллан, хүмүүс шаахайгаа тайлахгүйгээр түүнийг гатлах болтол нь долоон хэсэг хуваана.
Түүнийг дуугарахад тэнгэрүүдэд ус шуугидаг бөгөөд Тэрээр газар дэлхийн төгсгөлөөс үүлсийг хөөргөдөг. Тэрээр бороонд зориулж цахилгаан бүтээж, Өөрийн агуулахуудаас салхийг гаргадаг.
Тэд тэнд «Египетийн хаан Фараон чанга шуугиан юм. Тэрээр товлогдсон цагийг өнгөрүүлсэн!» гэж хашхирчээ.
Учир нь харагтун, уулсыг бий болгож, салхийг бүтээж, Өөрийн бодлуудаа хүнд тунхагладаг, үүрийн туяаг харанхуй болгож, дэлхийн өндөр газруудад гишгэн явдаг Нэгэн болох Түүний нэр нь түмэн цэргийн ЭЗЭН Бурхан юм.
Хүмүүс гайхаж —Энэ ер нь ямар янзын хүн болоод салхи, нуур хүртэл Түүнд захирагдаж байгаа юм бэ? гэлцэв.
та нарын хойноос хөөн ирсэн тэднийг Улаан тэнгисийн усанд живүүлэх үедээ Египетийн цэргүүд, тэдний агт морьд, тэрэгнүүдэд ЭЗЭНий юу хийснийг болон ЭЗЭН тэднийг бүрмөсөн устгасныг,