Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Гэтлэл 14:27 - Ариун Библи 2004

27 Мосе далайн дээгүүр гараа сунгалаа. Египетчүүдийг ус сөрөн зугтаж байхад нь үүрийн гэгээнээр далай буцаж хэвэндээ оров. ЭЗЭН египетчүүдийг далайн дунд живүүлэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

27 Мосе далай дээгүүр гараа сунгалаа. Египетчүүдийг ус сөрөн зугтаж байхад нь үүрийн гэгээнээр далай буцаж хэвэндээ оров. ЭЗЭН, египетчүүдийг далайн дунд живүүлэв.

Onani mutuwo Koperani




Гэтлэл 14:27
12 Mawu Ofanana  

Та тэдний өмнө тэнгисийг хувааж, Тэд тэнгисийн дундуур хуурай газраар өнгөрсөн. Тэднийг нэхэгчдийг Та хүчит усанд чулуу хаях мэт гүн уруу чулуудсан.


Тэдний өстнүүдийг ус бүрхсэн. Тэдний нэг нь ч үлдсэнгүй.


Харин Тэрээр Фараон ба түүний их цэргийг Улаан Тэнгист сүйрүүлсэн Түүнд талархагтун. Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.


Тэр тэднийг айхгүй байхаар аюулгүйгээр удирдсан. Харин тэдний дайснууд далайн усанд автсан.


Түмэн цэргийн ЭЗЭН Оребын хаданд Мидианыг цохисон шиг тэднийг ташуурдана. Тэр Египетэд хийсэн шигээ, Өөрийн таягаа далайн дээгүүр сунгана.


та нарын хойноос хөөн ирсэн тэднийг Улаан тэнгисийн усанд живүүлэх үедээ Египетийн цэргүүд, тэдний агт морьд, тэрэгнүүдэд ЭЗЭНий юу хийснийг болон ЭЗЭН тэднийг бүрмөсөн устгасныг,


Итгэлээр, тэд хуурай газраар явж байгаа юм шиг Улаан тэнгисийн дундуур гарсан. Египетчүүд түүгээр нь гарахыг завдахад тэнгис залгив.


Гэвч тэд ЭЗЭНээс тусламж гуйн хашхирахад, Тэр та нар болон египетчүүдийн хооронд харанхуй болгон, тэдний дээр тэнгисийг авчран, тэднийг бүрхсэн. Египетэд Миний юу хийснийг та нар өөрсдийн нүдээрээ харсан. Тэгээд та нар цөл газар удаан хугацаагаар амьдрав.


ЭЗЭНий гэрээний авдрыг дамнасан тахилч нар Иордан голоос гарч ирж, тахилч нарын хөлийн ул хуурай газарт хүрэх үед Иорданы ус хуучин хэвэндээ орж, урьдынх шигээ бүх эргээ халин урсав.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa