Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Гэтлэл 14:10 - Ариун Библи 2004

10 Фараон ойртон ирэхэд өөрсдийнх нь хойноос египетчүүдийн хөөж явааг Израилийн хөвгүүд харав. Израилийн хөвгүүд ихэд айж, ЭЗЭН уруу хандан хашхирцгаав.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

10 Фараоныг ойртон ирэх үед египетчүүд хойноос нь хөөн ирж явааг Израилийн хөвгүүд харлаа. Израилийн хөвгүүд ихэд айж, ЭЗЭНд хандан хашхирцгаав.

Onani mutuwo Koperani




Гэтлэл 14:10
23 Mawu Ofanana  

Морин тэрэгний ахмадууд Иехошафатыг хараад, —Тэр хүн Израилийн хаан байна гээд, түүнтэй тулалдахаар эргэлээ. Харин Иехошафат хашхирсанд ЭЗЭН түүнд тусалж, Бурхан тэднийг түүнээс холдуулав.


Та Египетэд манай өвөг дээдсийн зовлонг үзэж, Улаан Тэнгисийн дэргэд тэдний орилолдохыг сонссон.


Тийм байсан ч, тэдний хашхирахыг сонсохдоо Тэрээр зовлонг нь анхаарсан.


Тэгээд тэд зовлонгийнхоо дунд ЭЗЭНд хашхирсан. Тэр тэднийг зовлон зүдгүүрээс нь аварсан.


Тэгээд тэд зовлонгийнхоо дунд ЭЗЭНд хашхирсан. Тэр тэднийг зовлон зүдгүүрээс аварсан.


Тэгээд тэд зовлонгийнхоо дундаас ЭЗЭНд хашхирсан. Тэр тэднийг зовлон зүдгүүрээс нь гарган авсан.


Тэгээд тэд зовлонгийнхоо дунд ЭЗЭНд хашхирсан. Тэр тэднийг зовлон зүдгүүрээс нь аварсан.


Тэднийг хашхирахад ЭЗЭН сонсож, Бүх саад бэрхшээлээс нь тэднийг авардаг.


Тэд айхаар юм байхгүй газар ихэд айсан билээ. Учир нь Бурхан чамайг бүслэгчдийн ясыг бутраан тараасан. Бурхан тэднийг голсон учраас чи тэднийг ичгүүр болгосон.


Чи зовлон бэрхшээл дотроо хашхирсан бөгөөд Би чамайг аварсан. Би аянгын дууны нууц газраас чамд хариу өгсөн. Би чамайг Мерибагийн усны дэргэд туршсан. Села


Фараон ард түмнийг явуулахад филистчүүдийн газрын зам ойрхон байсан боловч Бурхан тэднийг тэр замаар удирдсангүй. Учир нь Бурхан —Ард түмэн дайнтай тулгарвал, санаа бодлоо хувиргаж, Египет уруу буцах вий гэж айлдсан.


Мосе ЭЗЭН уруу хашхирсанд ЭЗЭН түүнд нэг модыг үзүүлэв. Тэр түүнийг усанд хаясанд, ус амтлаг болов. Тэнд Тэр тэдний төлөө тогтоол, хуулийг өгч, тэднийг сорив.


ЭЗЭН минь, тэд шаналахдаа Таныг эрсэн. Таны гэсгээлт тэдний дээр байхад тэд зөвхөн шивнэн залбирч л чадна.


“Арамейчууд Ефраимд хуарагнан буулаа” хэмээн Давидын гэрт мэдэгдсэнд Ахаз болон түүний хүмүүсийн зүрх салхинд найгах ойн мод шиг чичрэв.


Хушинд үүрлэж, Ливанд амьдрагч чамайг хүүхдээ төрүүлэх гэж өвдөж буй эмэгтэйнх шиг хүчтэй өвтгөхөд чи яаж ёолох бол!”.


Цөлд чи өөрийн Бурхан ЭЗЭНийг яаж хилэгнүүлж байснаа марталгүй санаж яв. Чи Египетийн нутгийг орхисон өдрөөс хойш энэ газарт иртлээ ЭЗЭНий эсрэг тэрсэлсээр байсан.


Би танай өвөг дээдсийг Египетээс гаргасан ба та нар далай дээр ирсэн бөгөөд египетчүүд та нарын өвөг эцгүүдийг Улаан тэнгис хүртэл хөсөг тэрэгнүүд болон морьтонгуудаар мөшгөн хөөв.


Гэвч тэд ЭЗЭНээс тусламж гуйн хашхирахад, Тэр та нар болон египетчүүдийн хооронд харанхуй болгон, тэдний дээр тэнгисийг авчран, тэднийг бүрхсэн. Египетэд Миний юу хийснийг та нар өөрсдийн нүдээрээ харсан. Тэгээд та нар цөл газар удаан хугацаагаар амьдрав.


Хайрын дотор айдас байдаггүй. Харин төгс хайр нь айдсыг хөөн зайлуулна. Учир нь айдаст ял байдаг. Айдаг нэгэн бол хайрын дотор төгс болгогдоогүй байна.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa