Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Гэтлэл 12:31 - Ариун Библи 2004

31 Шөнө Фараон Мосе, Аарон нарыг дуудаж —Та нар болон Израилийн хөвгүүд босож, миний ард түмний дундаас зайл. Та нар хэлснээрээ явж, ЭЗЭНд үйлчил.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

31 Шөнө нь Мосе Аарон нарыг Фараон дуудаж —Та нар болон Израилийн хөвгүүд босож, миний ард түмний дундаас зайл! Та нар хэлснээрээ явж, ЭЗЭНд үйлчил!

Onani mutuwo Koperani




Гэтлэл 12:31
12 Mawu Ofanana  

Тэднийг хөдлөн явах үед Египет баяртай байсан. Учир нь тэднээс айх айдаст тэд автжээ.


Мосе —Та зөв ярьж байна. Би таны нүүрийг дахин харахгүй гэж хэлэв.


Мосе —Бид ЭЗЭНд баяр тэмдэглэх ёстой учраас өөрсдийн багачууд ба хөгшид, өөрсдийн хөвгүүд ба охидтойгоо, мөн өөрсдийн хонь, үхэр сүргээ авч явах болно гэж хэлэв.


ЭЗЭН Мосед —Би бас нэг гамшгийг Фараон хийгээд Египет дээр авчирна. Үүний дараа л тэр та нарыг эндээс явуулна. Тэр та нарыг явуулахдаа эндээс бүрмөсөн хөөн гаргана.


Таны эдгээр бүх зарц нар над уруу ирээд, надад мөргөж “Та болон таны хөлд байгч бүх ард түмэн гарч яваач” гэцгээсний дараа л би гарна гээд маш хилэгнэн, Фараоныхаас гарав.


Тэд Египетээс авч гарсан зуурсан гурилаараа исгээгүй талх хийжээ. Учир нь тэд Египетээс хөөгдөн гарч, саатах боломжгүй байсан бөгөөд өөрсдөдөө ямар ч хоол бэлтгэж чадаагүй юм.


ЭЗЭН Мосед —Намайг Фараонд юу хийхийг одоо чи харна. Миний хүчит мутраас болж тэр тэднийг явуулна. Миний хүчит мутраас болж тэр тэднийг нутгаасаа хөөх болно гэв.


Фараон, Мосе Аарон нарыг дуудан —Явж, энэ газарт өөрсдийн Бурханд тахил өргө гэж хэлэв.


Фараон, Мосе Аарон нарыг дуудаж —Надаас болон миний ард түмнээс мэлхийг зайлуулаач гэж ЭЗЭНээс гуй. Би ард түмнийг явуулж, ЭЗЭНд тахил өргүүлье гэж хэлэв.


Яагаад та нар египетчүүд болон Фараон сэтгэлээ хатууруулсны адил сэтгэлээ хатууруулна вэ? Бурхан тэдэнд хатуугаар хандахад тэд Израиль хүмүүсийг явуулсан бус уу?


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa