26 Та нарын хүүхдүүд “Энэ ёслол ямар учиртай юм бэ?” гэж хэлэх үед
26 Хүүхдүүд чинь “Энэ ёслол ямар учиртай юм бэ?” гэж хэлэх үед
Нэг үеийнхэн Таны үйлсийг нөгөө үеийнхэнд магтаж, Таны хүчирхэг үйлдлүүдийг тунхаглана.
Бурхан, эртний өдрүүд болох Бидний эцэг өвгөдийн өдрүүдэд Таны үйлдсэн ажлыг Тэд бидэнд ярьсан бөгөөд Бид чихээрээ сонссон билээ.
мөн Би египетчүүдийг хэрхэн элэг доог болгож, Би тэдний дунд хэрхэн тэмдгүүдээ тавьсныг та нар үр хүүхэд, ач нарынхаа чихэнд сонордуулна. Ингэснээр та нар Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно гэв.
ЭЗЭН амласан ёсоороо та нарт өгөх тэр газар уруу орох үедээ та нар энэ ёслолыг тэмдэглэ.
Өдөр нь үүлэн багана, шөнө нь галан багана ард түмний өмнөөс зайлсангүй.
Өнөөдөр миний үйлдэж байгаачлан амьд буй нь Танд талархал өргөнө. Эцэг нь хөвгүүддээ Таны итгэмжит байдлын тухай сургамжилна.
Эцгүүд ээ, та нар хүүхдүүдээ бүү уурлуул. Харин тэднийг Эзэний дэг журам болон сургамж дотор хүмүүжүүл.
Та нар түүнийг хөвгүүддээ зааж, гэртээ сууж байхдаа ч, замд явж байхдаа ч, хэвтэхдээ ч, босохдоо ч түүний тухай ярьж бай.
Эртний өдрүүдийг санацгаа. Үе үеийн он жилүүдийг шүүн тунгаацгаа! Эцгээсээ асуу, тэр чамд тайлбарлаж өгнө. Ахмадаасаа асуу, тэд чамд хэлж өгнө.
Хожим чиний хүү “Бидний Бурхан ЭЗЭНий танд тушаасан гэрчлэл, зарлиг, хуулиуд нь ямар учиртай юм бэ?” гэж чамаас асуувал
хөвгүүддээ хичээнгүйлэн зааж, гэртээ сууж байхдаа ч, замд явж байхдаа ч, хэвтэж байхдаа ч, өндийн босохдоо ч түүний тухай ярьж бай.