Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Гэтлэл 10:22 - Ариун Библи 2004

22 Мосе гараа тэнгэр өөд сунгахад, Египетийн бүх нутагт гурван өдрийн турш түнэр харанхуй болов.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

22 Мосе гараа тэнгэр өөд сунгахад Египетийн бүх нутагт гурван өдрийн турш түнэр харанхуй болов.

Onani mutuwo Koperani




Гэтлэл 10:22
13 Mawu Ofanana  

Өдрөөр тэд харанхуйтай учирч, үд дунд ч шөнө мэт тэмтэчдэг.


Тэрээр харанхуйг илгээж, харанхуй болгосон. Тэд Түүний үгсийг эсэргүүцсэнгүй.


Бурханы байгаа түнэр харанхуй уруу Мосе ойртон очих үед ард түмэн хол зогсож байв.


Дараа нь тэд газар уруу харахад зовлон, харанхуй, уйтгар гунигийн сүүдэр үзэгдэнэ. Тэд харанхуй уруу хөөгдөнө.


Би чамайг сөнөөх цагт тэнгэрийг халхалж, оддыг нь бөхөөнө. Би нарыг үүлээр далдлан, сар ч гэрлээ өгөхгүй.


Огторгуй дахь гэрэлтэгч хамаг гэрлийг Би чам дээр харанхуй болгож, чиний газарт харанхуйг тогтоох болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.


Бүрхэг болон харанхуй өдөр, үүлтэй болон түнэр харанхуй өдөр. Уулсын дээгүүр үүрийн туяа цацрах мэт агуу хүчирхэг ард түмэн энд тархаж байна. Үүнтэй адил зүйл урьд нь хэзээ ч болж байгаагүй, үүнээс хойш олон үеүдэд ч дахин гарахгүй.


ЭЗЭНий агуу, аймшигт өдөр ирэхийн өмнө нар харанхуйлж, сар цус болж хувирна.


Учир нь харагтун, уулсыг бий болгож, салхийг бүтээж, Өөрийн бодлуудаа хүнд тунхагладаг, үүрийн туяаг харанхуй болгож, дэлхийн өндөр газруудад гишгэн явдаг Нэгэн болох Түүний нэр нь түмэн цэргийн ЭЗЭН Бурхан юм.


“Түүгээр ч барахгүй ургац хураах хүртэл гурван сар үлдээд байхад Би та нараас бороог татсан. Тэгээд Би нэг хот уруу бороог явуулж, нөгөө хот уруу бороог явуулаагүй. Нэг хэсэгт нь бороо орж байхад, бороо ороогүй хэсэг нь хатсан.


Та нарыг ойртон очоод, уулын бэлд зогссонд, тэр уул тэнгэр огторгуйд тултал дүрэлзэн шатаж, үүл бүрхэн, манан буданд хучигдаж, тас харанхуй болсон.


ЭЗЭН эдгээр үгсийг уулан дээрх гал дотроос, үүлэн дотроос, гүн харанхуй дундаас, танай бүх чуулганд чанга дуугаар айлдсаны дараа өөр юу ч нэмж айлдсангүй. Тэгээд түүнийгээ хоёр чулуун хавтан дээр Тэр бичээд, надад өгсөн.


Тав дахь нь аягатайгаа араатны сэнтий дээр асгав. Түүний хаанчлал харанхуй болж, тэд өвдсөндөө хэлээ хазалж,


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa