18 Мосе Фараоныхаас гарч, ЭЗЭНээс гуйв.
ЭЗЭН салхийг өөрчлөн өрнийн хүчит салхи болгосонд царцаанууд Улаан тэнгис уруу хөөгдөв. Египетийн бүх нутагт нэг ч царцаа үлдсэнгүй.
Мосе, Аарон нар Фараоныхаас гараад, Фараонд учруулсан мэлхийн талаар Мосе ЭЗЭНээс хашхиран гуйв.
Фараон, Мосе Аарон нарыг дуудаж —Надаас болон миний ард түмнээс мэлхийг зайлуулаач гэж ЭЗЭНээс гуй. Би ард түмнийг явуулж, ЭЗЭНд тахил өргүүлье гэж хэлэв.
Мосе Фараонд —Таны төлөө болон таны зарц нар, таны ард түмний төлөө гуйж, та нараас болон гэрүүдээс чинь мэлхийг зайлуулан зөвхөн Нилд үлдээхийн төлөө би хэзээ гуйхыг хэлэх завшааныг танд өгье гэв.
Ард түмэн Мосе уруу хашхирахад, Мосе ЭЗЭНд залбирсан бөгөөд гал унтрав.
Харин Би та нарт хэлье. Дайснуудаа хайрла, та нарыг хавчдаг хүмүүсийн төлөө залбир.
Та нарыг хараадаг хүмүүсийг ерөө, та нартай буруугаар харьцдаг хүмүүсийн төлөө залбир.