3 Үнэхээр миний эсрэг Тэрээр бүх л өдрийн туршид дахин дахин мутраа эргүүлсэн.
3 Тэрээр мутар юугаа өдөржин бас Миний эсрэг олонтаа эргүүлсэн.
Би тайван байсан боловч Тэрээр намайг хага цохиж, хүзүүн дээрээс минь зууран авч, намайг хэсэг болгон буталжээ. Тэрээр бас намайг Өөрийн бай болгожээ.
Бурханы мутар намайг цохисон тул миний анд нөхөд та нар намайг өрөвдөөч, намайг өрөвдөөч.
хэрэв дааман хаалган дээр миний тусламж буйг хараад өнчин хүний эсрэг гараа далайсан бол,
Төгс Хүчит Нэгэний сумнууд миний дотор байгаа бөгөөд тэдний хорыг сүнс минь ууж байна. Бурханы аймшгууд миний эсрэг жагсжээ.
Учир нь Таны сум намайг нэвт сүлбэж, Таны мутар намайг доош дарсан.
Би бас мутраа чиний эсрэг эргүүлж, чиний хогийг бүхэлд нь шүлтэд хийх мэт цэвэршүүлж, бүх хольцыг чинь зайлуулна.
Үүний улмаас ЭЗЭНий уур хилэн Өөрийн ард түмний эсрэг шатаж, тэдний эсрэг мутраа сунгаж, тэднийг цохиж унагав. Уул хөдлөн, тэдний хүүр нь гудамжнуудын голд хог хаягдал мэт хэвтэнэ. Үүгээр Түүний уур хилэн эргэсэнгүй, Тэр мутраа сунгасан хэвээр байна.
Харин тэд эсэргүүцэн, Түүний Ариун Сүнсийг гомдоов. Тийм учраас Тэр эргэн, тэдний дайсан болж, тэдний эсрэг Өөрөө дайтсан юм.
ЭЗЭН түүнийг хэзээ ч өршөөхгүй. Харин ч ЭЗЭНий уур хилэн, хар хор нь түүний эсрэг шатаж, энэ номд бичигдсэн хараал бүхэн түүн дээр бууж, ЭЗЭН түүний нэрийг тэнгэрийн доороос арчина.