Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Гашуудал 1:3 - Ариун Библи 2004

3 Зовлон дор, хэрцгий боолчлол дор Иуда цөллөгт одов. Тэрээр үндэстнүүдийн дунд оршдог боловч амралтыг эс олжээ. Түүний бүх мөшгөн хөөгчид зовлон шаналлын дунд түүнийг гүйцэн барив.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

3 Зовлон зүдүүр, хэрцгий боолчлол дор Иуда цөллөгт одов. Зон үндэстний дунд суугаад амралт эс олов. Зовол хавчил дунд түүнийг, мөшгөгсөд нь гүйцэж барив.

Onani mutuwo Koperani




Гашуудал 1:3
22 Mawu Ofanana  

Тэгээд хотод үлдсэн бусад хүмүүс, Вавилоны хаан уруу оргосон оргодлууд болон бусад ард олныг бие хамгаалагчдын ахмад Небузарадан цөллөгт авч явжээ.


Тэгэхэд Вавилоны хаан тэднийг Хамат газрын Риблад цохин алжээ. Ийнхүү Иуда өөрийн газраас цөллөгт хөөгджээ.


Тэгээд хот уруу цөмрөн орсон бөгөөд хотын эргэн тойронд халдеичууд байсан хэдий ч бүх дайчид хааны цэцэрлэгийн хажуугийн хоёр хананы хооронд байх хаалгаар дамжин шөнөөр зугтав. Тэд Арабагийн замаар явжээ.


Гэвч халдеичуудын цэрэг хааныг нэхэн хөөж, Иерихогийн талд түүнийг барьсан бөгөөд бүх цэргүүд нь түүнийг орхин тарав.


Негевийн хотууд цоожлогдож, онгойлгох хэн ч алга. Бүх Иуда цөлөгджээ, бүхлээрээ цөлөгджээ.


Үзэгтүн, Би олон загасчдыг дуудан ирүүлж байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Тэд тэднийг загасчилна. Дараа нь Би олон анчдыг дуудан ирүүлж, тэд тэднийг уул, толгод бүрээс, хадны ан цаваас агнана.


Би тэднийг газар дэлхийн бүх хаанчлалуудад аймшиг, бузар муу болгож, зэмлэл болон зүйр үг мэт, Миний тэднийг тарааж бутруулах бүх газрууд дахь элэг доог болон хараал болгоно.


Хотод үлдсэн бусад хүмүүс буюу түүн уруу очсон оргодлууд болон үлдсэн бусад хүмүүсийн хувьд, тэднийг харуулын ахмад Небузарадан Вавилон уруу цөллөгт аваачив.


Дараа нь харуулын ахмад Небузарадан ард түмнээс хамгийн ядуу зарим хүмүүсийг, хотод үлдсэн сүүлчийн хүмүүсийг, Вавилоны хаан уруу оргосон оргодлыг болон гарын уртай хүмүүсээс үлдэснийг цөллөгт авч явжээ.


Гэвч халдеичуудын цэргүүд хааныг мөшгөн хөөж, Иерихогийн талд Зедекиаг гүйцэхэд, түүний бүх цэргүүд нь түүнээс тарж сарнив.


Түүний дааман хаалгууд газарт шигдэн орсон бөгөөд Тэрээр түүний түгжээнүүдийг эвдэж устгалаа. Түүний хаан болон хан хөвгүүд нь үндэстнүүдийн дунд байна. Хууль ч цаашид байхаа болив. Мөн түүний эш үзүүлэгчид ЭЗЭНээс үзэгдэл үзэхээ болив.


“Зайлагтун! Бузартсан” гэж тэд өөрсдийнхөө тухай хашхирав. “Зайл, зайл, бүү хүр!” Тиймээс тэд зугтан, тэнүүчилнэ. Үндэстнүүдийн дунд “Тэд цаашид амьдрах ёсгүй” гэлцэв.


Биднийг мөшгөгчид хүзүүнд маань тулаад ирлээ. Бид эцэж, бидэнд ямар ч амралт алга.


Та нарын гуравны нэг нь гай гамшгаар үхэж, эсвэл чиний дунд өлсгөлөнгөөр устах болно. Гуравны нэг нь чиний эргэн тойронд илдэнд алагдаж, гуравны нэгийг Би зүг бүрд тарааж, тэдний араас илдийг хуйнаас нь сугална.


ЭЗЭНээс чиний эсрэг илгээх дайснуудад чи өлсөж цанган, нүцгэрч, алив бүхнээр дутагдан байж зарагдана. Тэр чамайг устгах хүртэл хүзүүнд чинь төмөр буулга углана.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa