9 Өчүүхэн хөрөнгө зуурсан гурилыг бүхэлд нь исгэдэг.
Өөр сургаалт зүйрлэлээр —Тэнгэрийн хаанчлал бол гурван хэмжүүр гурилыг бүхэлд нь исгэхээр нэгэн эмэгтэйн хийсэн хөрөнгөтэй төстэй гэж Есүс хэлэв.
Могойнууд аа, хорт могойн удам аа, тамын шийтгэлээс та нар яаж зугтаах вэ?
Есүс шавь нартаа зааварлан —Сэрэмжлэгтүн. Фарисайчуудын болон Херодын хөрөнгөнөөс болгоомжил гэв.
Тэр хооронд олон мянган хүн хуран цуглаж, нэг нэгнээ гишгэчин байв. Тэр эхлээд шавь нартаа хандан —Фарисайчуудын хөрөнгөнөөс болгоомжлогтун. Энэ нь тэдний хуурамч байдал юм.
Энэ нь хөрөнгө мэт юм. Эмэгтэй түүнийг авч, гурван хэмжүүр гуриланд хийхэд энэ нь бүхэлдээ исдэг юм гэв.
Бүү мэхлэгд. “Муу нөхөр сайн зуршлуудыг эвддэг”.
Тэдний үг халдвар мэт тархдаг бөгөөд тэдний дунд Хуменай, Филет нар байна.