Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Езра 8:17 - Ариун Библи 2004

17 Би тэднийг Касифиа газрын удирдах хүн Иддо уруу илгээв. Бидний Бурханы өргөөний төлөө бидэн уруу үйлчлэгчдийг авчрахын тулд Иддо болон Касифиа газар дахь сүмийн үйлчлэгчид болох түүний ах дүү нарт юу хэлэхийг нь би тэдэнд зааж өгөв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

17 Би тэднийг Касифиа газрын удирдах хүн Иддо уруу илгээв. Бидний Бурханы өргөөнд зориулан бидэн уруу үйлчлэгчдийг ирүүлэхийн тулд Иддо болон Касифиа газар дахь сүмийн үйлчлэгчид болох түүний ах дүү нарт юу хэлэхийг би тэдэнд зааж өгөв.

Onani mutuwo Koperani




Езра 8:17
16 Mawu Ofanana  

Ийнхүү хаан —Энэ бүгдэд Иоабын гар оролцсон уу? гэхэд эмэгтэй хариулан —Хаан эзэн минь, таны амьд буйгаар тангараглая. Хаан эзэний минь хэлснээс хэн ч баруун, зүүн тийш эргэж чадахгүй. Үнэхээр таны зарц Иоаб надад тушаасан ба тэр хүн л хэлэх энэ бүх үгсийг шивэгчинд тань зааж өгсөн билээ.


Дараа нь хаан дээр очин, ийнхүү айлтгагтун гэв. Ингээд Иоаб тэр эмэгтэйд хэлэх үгсийг нь зааж өгөв.


Өөрсдийн хотууд болон эзэмшил газартаа амьдрагсдын түрүүч нь тахилч нар, левичүүд, дуганы үйлчлэгчид болох израильчууд болой.


Сүмийн үйлчлэгчид нь Цихагийн хөвгүүд, Хасуфагийн хөвгүүд, Таббаотын хөвгүүд,


Сүмийн бүх үйлчлэгчид ба Соломоны зарц нарын хөвгүүд нь гурван зуун ерэн хоёр байв.


Израилийн хөвгүүдийн зарим нь, тахилч нарын зарим нь, левичүүд, дуучид, дааман хаалганы сахиулууд, сүмийн үйлчлэгчид Артаксеркс хааны долоо дахь онд Иерусалим уруу явцгаав.


Тэгээд би Елиезер, Ариел, Шемаиа, Елнатан, Иариб, Елнатан, Натан, Зехариа ба Мешуллам хэмээх удирдах хүмүүсийг болон Иоиариб, Елнатан хэмээх багш нарыг дуудуулахаар хүмүүсийг илгээв.


Чи түүнтэй ярьж, үгээ хэлж өг. Би чиний болон түүний амтай хамт байна. Би та нарын юу хийхийг чинь та нарт заана.


Тэгээд ЭЗЭН мутраа сунган, миний аманд хүргээд, ЭЗЭН надад —Үзэгтүн, Би Өөрийн үгсийг чиний аманд хийв.


Тийм учраас ЭЗЭН ингэж айлдаж байна. “Хэрэв чи буцаж ирвэл, Би чамайг сэргээх болно. Чи Миний өмнө зогсох болно. Хэрэв чи үнэгүйгээс үнэтэйг гаргаж авбал, Чи Миний төлөө яригч байх болно. Тэдний зүгээс тэд чам уруу эргэж магадгүй, харин чиний хувьд чи тэдэн уруу эргэж болохгүй.


Харагтун, Би Өөрөө чиний ах дүү болох левичүүдийг Израилийн хөвгүүдийн дундаас авав. Тэд бол хурлын майхны төлөө үйлчлэлийг гүйцэтгэхээр ЭЗЭНд зориулагдсан, чамд өгөгдсөн бэлэг ажгуу.


Би тэдний ах дүү нарынх нь дундаас чам шиг нэгэн эш үзүүлэгчийг гаргаж, Өөрийнхөө үгийг түүний аманд тавина. Миний түүнд тушаах бүхнийг тэр тэдэнд хэлнэ.


Би чамайг Кретэд үлдээсэн учир нь чи дутуу зүйлийг гүйцээж, миний чамд зааварласны дагуу хот болгонд ахлагчдыг томилохын тулд юм.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa