Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Езра 7:13 - Ариун Библи 2004

13 Миний хаанчлалд буй, Иерусалим уруу явахыг хүсэж байгаа Израилийн ямар ч хүн, тэдний тахилч нар болон левичүүд чамтай хамт явж болно хэмээн би зарлиг гаргав.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

13 Одоо миний хаанчлалд буй, Иерусалим уруу явахыг хүсэж байгаа Израилийн ямар ч хүн, тэдний тахилч нар ба левичүүд чамтай хамт явж болно гэж би зарлиг буулгав.

Onani mutuwo Koperani




Езра 7:13
11 Mawu Ofanana  

Иймээс Израилийн Бурхан ЭЗЭНд Дээгүүр Өнгөрөх баярыг Иерусалимд тэмдэглэхээр тэднийг ирүүлэх тунхгийг Беершебагаас Дан хүртэлх бүх Израиль даяар тараан зарлах зарлигийг тэд гаргав. Учир нь энд бичигдсэн шиг ийм олон тооны хүнтэйгээр тэд энэ баярыг тэмдэглэж байгаагүй билээ.


Түүний ард түмнээс та нарын дунд буй хэн ч бай, түүний Бурхан түүнтэй хамт байг! Түүнийг Иуда дахь Иерусалим уруу явуулж, Израилийн Бурхан, ЭЗЭНий өргөөг дахин бариул. Тэр бол Иерусалимд буй Бурхан мөн.


Харин Вавилоны хаан Корешийн эхний жилд Бурханы энэ өргөөг дахин барих зарлигийг Кореш хаан гаргасан билээ.


Тэгэхэд Дариус хаан зарлиг гаргаж, Вавилон дахь эрдэнэсийг хадгалдаг архивт эрэл хийгдэв.


Нийслэл Сусад зарлиг гарч байх хооронд хааны тушаалаар дайчлагдсан зарлагууд гарч явцгаав. Мөн хаан болон Хаман уухаар сууцгаах үед Суса хот үймэн сандарч байв.


Ингээд хаан тийнхүү үйлдэг хэмээн зарлиг болж, зарлиг нь Сусад гарч, Хаманы арван хөвгүүнийг дүүжлэв.


Таны хүчний өдөр Таны ард түмэн ариун гоёл чимгээ зүүн сайн дураараа үйлчлэх болно. Үүр хаяарахад Таны залуучууд шүүдэр мэт Танд ирнэ.


Тэр бас үүрд мөнхөд тэднийг байрлуулсан юм. Тэрээр хэзээ ч өнгөрөн одохгүй зарлигийг гаргасан юм.


Миний хаанчлалын хэсэг бүрд хүмүүс Даниелын Бурханы өмнө эмээн чичрэгтүн гэдгийг би тушааж байна. Яагаад гэвэл Тэрбээр амьд Бурхан бөгөөд үүрд мөнх хувиршгүй. Түүний хаанчлал устгагдашгүй хаанчлал, Түүний эрх мэдэл мөнхөд байх болно.


Учир нь Өөрийн сайн тааллын дагуух зүйлсийг үйлдүүлж, хүсүүлэхийн тулд та нарын дотор ажиллаж буй нь Бурхан юм.


Сүнс болон сүйт бүсгүй —Ирээрэй гэнэ. Сонсогч нь —Ирээрэй гэж хэлэг. Цангасан нэгэн нь ирэг. Хүссэн нэгэн нь амийн усыг үнэгүй аваг.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa