Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Езра 7:12 - Ариун Библи 2004

12 “Хаадын хаан Артаксерксээс тэнгэрийн Бурханы хуулийн гүүш, тахилч Езрад: Төгс амгалан болтугай! Одоо

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

12 “Хаадын хаан Артаксерксээс тэнгэрийн Бурханы хуулийн гүүш, тахилч Езрад: Төгс амгалан байтугай!

Onani mutuwo Koperani




Езра 7:12
15 Mawu Ofanana  

Арамын хаан Бен-хадад бүх цэргээ цуглуулав. Түүнтэй хамт гучин хоёр хаад, морьд болон тэрэгнүүд цугласан байв. Тэрээр Самари хотыг бүслэн байлдав.


Учир нь Соломон Евфратаас баруун тийш орших бүхнийг буюу Тифсагаас Газ хүртэлх, Евфрат голын баруун талын бүх хааныг захирах эрх мэдэлтэй байв. Түүний эргэн тойронд амар амгалан байв.


“Персийн хаан Кореш ийнхүү өгүүлж байна. «Тэнгэрийн Бурхан, ЭЗЭН надад дэлхийн бүх хаанчлалыг өгөөд, Иуда дахь Иерусалимд Түүнд өргөө барихыг даалгав.


Тэгэхэд захирагч Рехум, гүүш Шимшаи болон Самари, Евфрат мөрний тэртээх мужийн бусад нутгуудаар амьдрагч тэдний бусад хамтрагчдад хаан хариу илгээж “Амар тайван болтугай!


Эдгээр явдлын дараа, Персийн хаан Артаксерксын хаанчлалын үед Езра гарч ирэв. Езра нь Сераиагийн хүү, Сериа нь Азариагийн хүү, Азариа нь Хилкиагийн хүү,


ЭЗЭНий тушаалуудын үгс ба Түүний Израильд өгсөн тогтоолд суралцсан гүүш, тахилч Езрад өгсөн хаан Артаксерксын зарлигийн хуулбар нь энэ юм.


Энэ Езра бол Вавилоноос ирсэн ба Израилийн Бурхан ЭЗЭНий өгсөн Мосегийн хуульд мэргэшсэн гүүш байв. Түүний Бурхан ЭЗЭНий мутар түүний дээр байсан учир хаан түүний хүссэн бүхнийг түүнд соёрхжээ.


Учир нь тэр ингэж хэлж байна. “Миний ноёд бүгдээрээ хаад биш үү?


Учир нь Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Харагтун, Би умардаас хаадын хаан болох Вавилоны хаан Небухаднезарыг морьд, тэрэгнүүд, морин цэргүүд, агуу их цэрэгтэй нь хамт Тир уруу авчрах болно.


Хаан минь, та бол хаадын хаан. Тэнгэрийн Бурхан танд хаанчлал, эрх мэдэл, хүч чадал ба алдрыг өгсөн билээ.


Хаан Даниелд хариулан, —Чи энэ нууцыг илчилж чадсан болохоор үнэхээр чиний Бурхан бол бурхдын Бурхан, хаадын Эзэн бөгөөд нууцыг илчлэгч мөн билээ гэв.


Ерөөлт бөгөөд цорын ганц хэмжээлшгүй Эрхт, хаадын Хаан, эздийн Эзэн нь зохистой цагт үүнийг харуулна.


Тэд Хурганы эсрэг дайн хийх бөгөөд Хурга тэднийг ялах болно. Учир нь Тэр бол эздийн Эзэн, хаадын Хаан билээ. Түүнтэй хамт байгчид нь дуудагдсан, сонгогдсон, итгэмжит хүмүүс юм гэв.


Тэр дээл болон гуян дээрээ “Хаадын Хаан, эздийн Эзэн” гэж бичсэн нэртэй ажээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa