Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Езра 5:3 - Ариун Библи 2004

3 Тэр үед Евфрат мөрний тэртээх мужийн захирагч Таттенаи, Шетар-бозенаи болон тэдний хамтрагчид ирж, —Хэн та нарт энэ сүмийг дахин барьж, энэ барилгыг гүйцээж дуусгах зарлиг өгсөн юм бэ? гэцгээв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

3 Тэр үед Евфрат мөрний тэртээх захирагч Таттенаи, Шетар-бозенаи болон тэдний хамтрагчид ирж —Та нарт энэ өргөөг барьж, энэ хэрмийг гүйцээж дуусгах зарлиг хэн өгсөн юм бэ? гэцгээв.

Onani mutuwo Koperani




Езра 5:3
12 Mawu Ofanana  

Түүний ард түмнээс та нарын дунд буй хэн ч бай, түүний Бурхан түүнтэй хамт байг! Түүнийг Иуда дахь Иерусалим уруу явуулж, Израилийн Бурхан, ЭЗЭНий өргөөг дахин бариул. Тэр бол Иерусалимд буй Бурхан мөн.


Эдүгээ танаас ирсэн иудейчүүд бидэн уруу Иерусалимд ирсэн юм. Тэд тэрслүү, хорон муу хотыг дахин босгож, хэрмийг нь барьж дуусган, суурийг нь засаж буйг хаан мэдтүгэй!


Захирагч Рехум, гүүш Шимшаи болон тэдний бусад хамтрагчид, шүүгчид, бага тушаалын захирагчид, албан хаагчид, нарийн бичгийн дарга нар, Ерехийн хүмүүс, вавилончууд, Сусын хүмүүс болох еламчууд,


Энэ бол Евфрат мөрний тэртээх мужийн захирагч Таттенаи, Шетар-бозенаи болон Евфрат мөрний тэртээд байсан түүний хамтрагчид болох албан хаагчдаас Дариус хаанд илгээсэн захидлын хуулбар юм.


Тэгээд бид тэдгээр ахмадуудаас нь асууж, тэдэнд «Хэн та нарт энэ сүмийг дахин барьж, энэ барилгыг гүйцээн дуусгах зарлиг өгсөн юм бэ?» гэж хэлэв.


Тийнхүү Евфрат мөрний тэртээх мужийн захирагч Таттенаи, Шетар-бозенаи болон тэдний хамтрагчид Дариус хааны илгээсэнчлэн, зарлигийг бүрэн чармайлттайгаар гүйцэтгэв.


Тиймээс одоо Евфрат мөрний тэртээх мужийн захирагч Таттенаи, Шетар-бозенаи болон та нарын хамтрагчид болох Евфрат мөрний тэртээх мужуудын албан хаагчид тэндээс хол байцгаа!


Хаан Артаксеркс би өөрөө Евфрат мөрний тэртээх мужуудын бүх жасын нярав нарт зарлиг гаргаж байна. Тэнгэрийн Бурханы хуулийн гүүш, тахилч Езра та нараас юу хүснэ, тэр нь чанд гүйцэтгэгдэх ёстой.


Дариус хааны хоёр дахь жилийн зургадугаар сарын эхний өдөр ЭЗЭНий үг эш үзүүлэгч Хаггаигаар дамжуулан Иудагийн захирагч, Шеалтиелын хөвгүүн Зеруббабел болон тэргүүн тахилч, Иехозадакийн хөвгүүн Иошуа нарт ирж, айлдсан нь —


Түүнийг сүмд ороод сургаал зааж байхад нь ахлах тахилч нар ба олон түмний ахлагчид Түүн уруу ирж, —Та ямар эрх мэдлээр эдгээрийг үйлдэнэ вэ? Хэн Танд энэ эрх мэдлийг өгөв? гэж асуухад


Тэд нөгөө хэдийг голдоо зогсоогоод, —Ямар хүч, ямар нэрээр та нар үүнийг үйлдэнэ вэ? хэмээн байцааж эхлэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa